ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн айлчлал эхэлнэ
2011-10-13

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн Монгол Улсад хийх  албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Тэрбээр  өчигдөр  онцгой үүргийн онгоцоор   22.10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар монголд албан ёсоор зочилж буй  хатагтай Ангела Меркель  энэ удаагийн айлчлалын үеэрээ  манай улстай   иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмал боловсруулах, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох юм
Shuud.mn
Сонин хачин