Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон улсын “Social Watch” байгууллагаас 2012 оны “Хүйсийн тэгш эрх” индекс (The 2012 Gender Equity Index)-ыг гаргажээ.
Дэлхийн 154 орныг хамарсан энэхүү судалгаанд Монгол Улс наймдугаар байр эзэлсэн байна.
Жендерийн тэгш байдлын энэхүү индексийг жил бүр гаргадаг бөгөөд боловсрол, эдийн засаг, иргэний эрх, боломж гэсэн үзүүлэлтээр хэмждэг байна.
Д.Цэцэг