Энхтайван найрамдлын ордныг хууль бусаар худалдсан гэв
2012-03-12

Энхтайван найрамдлын ордны өмнөх талбайд, олон давхар барилга барьж байгаа. Гэвч энэ барилга барьсан талбайг хууль бусаар худалдсан болохыг Энхтайван найрамдлын ордны гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Анх уг барилгыг барихдаа Энхтайван найрамдлын ордны өргөтгөл хэмээн гишүүддээ хэлж байжээ. Гэтэл  барилга дуусах шатанд ороход тус ордныг зарсан болохыг гишүүд нь мэдсэн байна.   Энхтайван найрамдлын ордонд Монгол Солонгос, Монгол Америк, Монгол Сингапур, Монгол Витнам зэрэг 30 гаруй орны найрамдлын нийгэмлэгүүд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл эдгээр байгууллагууд ирэх дөрвөн сар гэхэд гудамжинд гарах болчихсон байгаа аж.   Мэдээлэл хийсэн гишүүдийн хэлж байгаагаар дээрх байгууламж болон талбайг хэдэн төгрөгөөр худалдсан, ямар шийдвэр гаргаж худалдсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Уг нь дүрмэндээ тус байгууллага ямар нэгэн томоохон шийдвэр гаргахдаа бүх гишүүдийн чуулганыг хийх ёстой байдаг байна.   Тиймээс уг асуудалтай холбоотойгоор Энхтайван найрамдлын ордны гишүүд  хууль, шүүхийн байгууллага, Авилгатай тэмцэх газар, нийслэлийн удирдлага, нийслэлийн барилга байгууламжийг хариуцсан газарт нь өгөөд байгаа аж.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
2 terbumaar zarsan gej gaduur zuchlagch bandi nar ni yaritsgaaj bn lee sh uu
2012-03-14