Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж болно
2012-03-12

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарын нэр бүхий долоо гишүүний санаачилсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. 1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэж эхэлсэн, 1995-2000 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын системийг хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамааран нийгмийн шилжилтийн нөхцөл шалтгааны улмаас улс, эх орондоо хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэдийн улсад ажилласан жилийг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлж, цаашид иргэдийн тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөх шаардлагатай гэж үзсэн тул хуулийн төслийг өргөн барьж байна хэмээн хуулийн төслийг санаачилсан гишүүд хэлж байна. Хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсны дараагаар гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 1990-1995, 1995-2000 онуудад нийгмийн шилжилтийн явцад өөрсдөөс нь үл шалтгаалах замаар ажилгүй болсон гэх нийт 900 гаруй мянган иргэн байгаа юм байна. Эдгээр иргэд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон даатгалд төлөх ёстой 10 хувийн шимтгэлийг төлснөөр даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэж байгаа юм. Дээрх иргэд даатгалын 10 хувийн шимтгэлийг төлснөөр тэтгэврийн даатгалын санд 60-70 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой бөгөөд энэ нь тэтгэврийн шимтгэлийг нөхөхөд төсөвт хүндрэл үүсгэхгүй. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн, баталвал иргэдийн хувьд ирээдүйн баталгаа болж чадна хэмээн гишүүд онцоллоо.
Shuud.mn
Сонин хачин
Ingeed baival Hen uurlaj ta nariig haraah bilee mash zöv bayarlalaa
2013-01-11
Иргэдээ бодсон маш зөв төсөл боловсруулжээ. Тухайн үед амьдрах аргаа олох гэж олон зуун хүмүүс ажлаа орхисон. Олон салбарууд ч татан буугдаж жирийн иргэд хохирсон. Энэ үеийн хүмүүс одоо ихэнх нь тэтгэврийн насанд дөхөж байгаа шүү дээ. Энэхүү хуулийг өргөн барьсан С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарт баяраллаа. Үйлс нь бүтэх болтугай.
2012-11-15
zochin:
Mash zov irgedee bodson sanal baina
2012-05-05
zochin:
zuv canal bna. demjij bna
2012-03-14
Иргэдээ бодсон маш зөв төсөл боловсруулжээ. Тухайн үед амьдрах аргаа олох гэж олон зуун хүмүүс ажлаа орхисон. Олон салбарууд ч татан буугдаж жирийн иргэд хохирсон. Энэ үеийн хүмүүс одоо ихэнх нь тэтгэврийн насанд дөхөж байгаа шүү дээ. Энэхүү хуулийг өргөн барьсан С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарт баяраллаа. Үйлс нь бүтэх болтугай.