“Монгол цэргийн өдөр”-т зориулсан уралдааны дүн удахгүй гарна
2012-03-12

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 91 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ –аас шилдэг нийтлэл, телевизийн шторк шалгаруулах уралдаан зарласан билээ.

Өнгөрөгч оны хоёрдугаар сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд зарласан уг уралдаанд  Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радио, сонин сэтгүүлийн уран бүтээлчид оролцох боломжтой аж.

Шалгаруулалт дуусахад цөөхөн хоног үлдсэн тул уран бүтээлчдийг бүтээлээ ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтэс, “Соёмбо” сонины редакцид  илгээхийг сануулав.

Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99160187, 70152430, 99883732, 99121609 утсаар буюу oyungerel_d@mil.gov.mn, o_0415@yahoo.com хаягаар тодруулж болох аж.

Энэхүү уралдаанаар Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол цэргийн түүхэн уламжлал, Зэвсэгт хүчний үүсэл хөгжил, цэрэг эрсийн амьдрал, тэмцэл, баатарлаг гавьяа, энхийг сахиулагчдыг  алдаршуулсан, мөнхөлсөн, иргэд залуучуудад эх орноо хайрлах сэтгэлийг уриалан дуудсан шилдэг нийтлэл, телевизийн шторк  бүтээх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, олон нийтэд сурталчилах зорилготой юм байна.

П.Наран
Shuud.mn
Сонин хачин