Энэ жил хурдан хүлгүүд өнгөтэй байна
2012-03-13

Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баянцогт суманд хурдан азарга, их нас, соёолонгийн уралдаан боллоо. Адуунд хайртай хэсэг залуу уяачид нэгдэн “Их зэгэл” уяачдын холбоо байгуулсанаа зарлаж энэхүү уралдааныг зохион байгуулав. Нутаг нутгаас ирсэн нийт 200 гаруй хурдан хүлгүүд хурд хүчээ сорьсоноос түрүүлсэн азарга, их нас, соёолонг “Мустанг” мотоциклоор байлсан юм. Ямар нэг будлиан маргаангүй сайхан наадам болсоныг зорьж очин сонирхсон морины хорхойтнууд хэлж байсан.  Цаашид энэхүү уралдааныг жил болгон зохион байгуулах юм байна. Та бүхэн хурдан морьдын уралдааны гэрэл зургийн сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү Н.Ариунаа
Shuud.mn
Сонин хачин
Сайхан наадам болсон байна, миний сайхан нутаг сайхан харагдаж байна шүү.
2012-03-30
Chi:
Amjilt
2012-03-14