Дэлхийн халуун цэг болсон Афганистан зорьж байгаа энхийг сахиулагчдыг үдэх ёслолын ажиллагаа яг одоо Чингис хаан нисэх буудалд эхэллээ.
Уг арга хэмжээнд Батлан хамгалахын сайд Ж.Энхбаяр, дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, албаны бусад төлөөлөл болон цэргийн багийн бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна.
Энэ удаагийн Афганистан улсыг зорих цэргийн баг 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тус улсад зургаан сарын турш энхийг сахиулах ажиллагаанд оролцох юм.
П.Наран