Энхийг сахиулагчид Афганистан улсыг зорив
2012-03-14

Дэлхийн халуун цэг болсон Афганистан зорьж буй энхийг сахиулагчид өнөөдөр тус улсын зүг хүлгийн жолоо заллаа. Энэ удаагийн энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүн нь тус улсад “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх аж.   Энхийг сахиулагчдыг үдэх ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Батлан Хамгаалах болон армийн атташе дэд хурандаа Жонатан Лау болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцов.   Ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр Энхийг сахиулагчдаа хандан “Эх орон, ард түмэн, төр, засаг, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд асар өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, сурсан, дадлагажсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан мэргэжлийн болон цэргийн хэргийн өндөр ур чадвар гаргаж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, бие биедээ байнгын анхаарал, халамж тавьж, үүргээ урьдын адил амжилттай гүйцэтгээд, эх орондоо эсэн мэнд ирэхийг хүсч байна” гэв.  

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр:

-Афганистан улсад нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ?

-Нөхцөл байдал амаргүй байгаа гэдгийг хэвлэл мэдээллээр мэдээлэгдэж байна. Энхийг сахиулна гэдэг маань өөрөө тухайн улс орны нөхцөл, байдал, иргэний дайн самуун гадны өдөөн хатгалтыг таслан зогсоож байгаа хэрэг юм. Монголын зэвсэгт хүчин олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн халуун цэг болсн Афганистан улсад манай цэрэг, АНУ, ХБНГУ-ын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтарсан үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр АНУ-ын хамтарсан үүрэг гүйцэтгэсэн энхийг гүйцэтгэгчтэй солигдож байна.

-Дэлхийн халуун цэг рүү цэрэг дайчдаа үдэж байгаа нь Батлан хамгаалахын сайдын хувьд хүүгээ үдсэнтэй адил боловуу. Таны бодол.

-Эх орны даалгавраар цэрэг хүн тушаал аваад үүргээ биелүүлнэ гэдэг нэг талаараа хэцүү шүү дээ. Ар гэрээ, үр хүүхдээ орхиод  явахад ард үлдсэн хүмүүс хамгийн хүнд ачааг үүрдэг. Миний хувьд өөрөө цэргийн гэр бүлд төрж, өссөн болохоор хүнд хэцүүг нь мэднэ. Батлан хамгаалах яам энд үлдэж байгаа ар гэр , үр хүүхдэд нь онцгой  анхаарал хандуулна гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Удахгүй цэргийн баяр болох гэж байна. Үе үеийн цэрэг дайчиддаа хандаж хэлэх үг?

-Эр цэрэг байна гэдэг бол бахархалтай үйлс. Эх орноо батлан хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдэг иргэн хүний, эр хүний үндсэн үүрэг. Яруу алдарт, түүхт Зэвсэгт хүчний 91 жилийн ой болох гэж байна. Нийт монголын эрчүүддээ, цэргийн алба хаасан залуучууд, бэлтгэл офицерууд, бүх генералууддаа, өнөөдөр албаа гүйцэтгэж байгаа байлдагч, ахлагч  бүгдэд нь баярын мэнд хүргэе. Монгол цэргийн нэр хүнд дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа. Өнөөдөр монгол улс дэлхийн хэмжээнд НҮБ-ын түвшинд цэрэг илгээдэг топ 20 орны тоонд орсон гэдгийг хэлмээр байна.

Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энэ удаагийн цэргийн багт Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 130 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа аж. Цэргийн багийн бүрэлдэхүүний 70 орчим хувь нь “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, Сьерра Леон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээн дэх артиллерийн сургалтын хөдөлгөөнт багт , Косово Улс дахь “KFOR”  ажиллагаа, Чад дахь НҮБ-ын ЭСА зэрэгт өмнө нь үүрэг гүйцэтгэж байжээ.

Цэрэг дайчдыг үдэх ёслолын үеэр Чингис хаан нисэх буудал дээр тэдний ар гэрийнхэн Чингис хаан нисэх буудлын дэргэд цай сүүнийхээ дээжийг өргөн зогсож байсан юм.

Танай гэр бүлийн хүн энхийг сахиулахаар явж байна уу?

-Миний дүүгийн нөхөр явж байгаа. Дүү маань анх удаа энхийг сахиулах үүрэг хүлээн Афганистан улсыг зорьж байна.

-Юу гэж захимаар байна.

-Анх удаа явж байгаа болохоор санаа зоволгүй яахав. Охин нь жаахан байна. Мэдээж хүний нутагт очиж байгаа болохоор сайн яваад ирээрэй л гэж хэлмээр байна.

 

-Миний дүү хэдэн настай вэ?

-12.

-Дүүтэйгээ иржээ. Аав нь явж байгаа юм уу?

-Тийм.

-Аавыгаа хэр санах бол?

-Зөндөө санана. Гэхдээ ааваараа маш их бахархаж байна. Миний аав мундаг.

-Танай гэр бүлийн хүн явж байна уу?

-Тийм нөхөр маань  хоёрдох удаагаа явж байна. Удахгүй төрнө, ирэхэд нь шинэ хүнтэйгээ баяр хөөрөөр дүүрэн угтана даа.

-Санаа зовж байна уу?

-Нэгэнт цэргийн хүн. Үүргээ биелүүлж байгаа болохоор сайн яваад ирээрэй гэж хэлэх байна. Сэтгэгдэл өндөр байна. Хол явж байгаа хүнийг өөдрөг сэтгэлээр л үдэж зогсоно.

Афганистан улсын ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө Монгол улсын дайчин эрс энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр ийнхүү алсыг зорилоо. Хүний газар нэрээ бодож, эр цэргийн тангаргаа үнэнчээр биелүүлээд ирэх тэр өдөр Чингис хаан нисэх буудалд эргэн уулзахын ерөөл тавья.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
muugii:
Er tserguud bolon niit erchuuddee irj bui er tsergiin haluun mend hurgey!!! Eh oron doo esen mend ergej ireh boltugai!!!
2012-03-16
ih l evgui yed yavj bnda. sayhan ter amerkiin tserguud engiin irgediig alsantai holbootoi afganii shashnii bulguud hariug ny avna geed udaa daraa zarlaad bgaa. sain bodohgui yasan um bol do. ameriktai hamt bsan uls ny tsergee tataj bdag manaih orond ny yavuulj bgaa um biz de. turiin miny har suld eveene gej naidaj suuy da.
2012-03-15
Orgil:
Uneheer ene ajillagaand oroltsoj er tsergiin uurgee guitsetgeheer yavj buil Mongol zaluusaaraa baharhaj baina bas tednii tuluu sanaa zovj baina. Mongol tsergiin ulamjlal bol bidnii mah tsusand baigaa. Gehdee hamgiin gol ali neg uls guren, uzel sanaanii zoloos togloom bolon Mongol zaluus mine haluun amia bitgii aldaasai, ur huuhed, hani ijil, ar geree buu unchuruuleesei l gej zalbirah baina. Edgeer zaluus maani yamarch uyed eh oron, elgen sadniihaa tuluu amia urguhud belen baigaag mederch bna. Gehdee manai uls bodoltoi, alsiinharaatai baigaasai, olon talaas ni asuudliig harij zuv shiidver gargaasai. Gargaj baigaa ur huuhed ari geriinhniig ni ugiig sonsood setgel mine zangirlaa. Tsereg daichdiig maani munh tenger iveeg.
2012-03-14
Bold:
Hen neg ni nas barval yah ve? Ene talaar hench uych yarikhgui bna. Belen baih yostoi shuu.
2012-03-14
Bugd Mongol tsergiin ner hundiig urguud, esen mend ergej ireerei!
2012-03-14