Хууль бус агнуурын сүлжээг илрүүлнэ
2012-03-15

Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130-р анги дээр “Байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлийг бууруулахад хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоо” сэдэвт зөвлөгөөн болов.   Зөвлөгөөнд Ховд, Говь-Алтай аймгуудын Хууль зүйн хэлтэс, БОАЖГ, ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Үенч сумын Хилийн цэргийн 0130-р анги, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон хоёр аймгийн цагдаа, шүүх, прокурор, тагнуулын байгууллага, Ирвэс-3 багийн удирдлагуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцсон байна.   Энэ үеэр байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх, хууль бус агнуурын сүлжээг илрүүлэхэд хилийн цэрэг, хилийн тагнуулыг татан оролцуулах талаар ярилцаж, хамтран ажиллахаар болжээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m - АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ
2012-03-15