Идлеб хотыг авах тулаан гурав дахь өдрөө үргэлжилж байна
2012-03-16

Сирийн хойд хэсгийн Идлеб хэмээх багахан хот сөрөг хүчнийхэн болон Сирийн чөлөөт армийнхны нэгэн гол цэг болоод байгаа. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Башар Ассадад үнэнч Сирийн засгийн газрын цэргүүд Идлеб хотыг бүрэн бүслэн хаагаад байгаа. Өнгөрсөн 15-ны өдрөөс эхлэн Засгийн газрын цэргүүд Идлеб хотыг бүрэн эзлэж Сирийн чөлөөт арми болон сөрөг хүчний дайчдыг устгахаар дайралтаа эхлүүлсэн байна. Хүнд техникээр дэмжүүлсэн Засгийн газрын цэргүүдтэй сөрөг хүчнийхэн гурав дахь өдрөө ширүүн тулаан хийж Идлеб хотыг хамгаалсаар байгаа аж. Тулааны хөлд олон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд өртөн амиа алдаад байгаа талаар мэдээллийн агентлагууд уламжилсаар байна. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин