Авто тээврийн газар Өвөр монгол Их сургуультай хамтран ажиллахаар боллоо
2012-03-15

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар болон БНХАУ-ын Өвөр монгол Их сургууль хоорондын хамтран ажиллах, авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилтанг бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг ӨМӨЗО-ны Хөх хотод байгуулжээ.   Энэхүү гэрээнд Авто тээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг, Өвөр монгол Их сургуулийн орлогч захирал профессор Чимиддорж нар гарын үсэг зуржээ.   Уг хамтран ажиллах гэрээний зорилго нь Монгол Улсын Авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, оюутан солилцон суралцуулах, багш, инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, харилцан солилцох туршлага судлуулах зэрэгт оршиж байгаа аж.   Гэрээнд зааснаар жил бүр Монгол талаас 20 хүртэлх оюутныг автотээврийн чиглэлээр Өвөр Монгол Их сургуульд сургах, багш оюутанууд солилцон туршлага судлах, хамтран судалгаа, шинжилгээ хийх, богино хугацааны сургалт болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэхээр тусгагдсан байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Гомбо:
Олон үндэстэнтэй Хятад улсын нэгэнд орж байгаа өвөрлөгч таануусдаа Тусгаар Ар Монголын цусан төрөлтөн чинь талархжийнаа Их үндэстэнд түрэгдсэн ч үндэснийхээ ёс заншлаа жарим талаар мануусаасаа илүү хадгалж чадсан чинь сайн болжээ Хойшид ар бидэнтэйгээ харилжаа холбоогоо үүрд засан сайн ах дүүгийн жаягаар харилжана уу Ар улсынхаа сайхан уул ус тунгалаг рашаан усыг үзэж сонирхоод аялал хийж болно шүү
2012-03-21