Бага насны хүүхдийг хүчирхийлэх нь нэмэгдлээ
2010-12-09

2008 оноос хойш манай улсад бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь ихсэж байна. Иймд дэлхий дахинд өрнөж байгаа  жендрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх аяныг манай улс “Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна. Жендрээс үүдэлтэй хүчирхийлэлд ихэнхдээ эмэгтэйчүүд,охидууд өртдөг байна. Тухайлбал 2008 онд бага насны 39 хүүхэд хүчирхийлэлд өртөж, цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 79 болтлоо өсжээ. Харин 2010 оны эхний 8 сарын байдлаар 40 хэрэг бүртгэгдэж цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн статистик мэдээ бий. Гэхдээ үүний цаанаа хүчирхийлэлд байдаг нь нууц  олон хүүхэд байгаа.  Бага насны охидууд ихэвчлэн өөрийн таньдаг, эсвэр ураг төрлийнхөө хүнд хүчиндүүлдэг гэж холбогдох хүмүүс ярьдаг. Жендрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцье гэвэл төр засгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймээс хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төв, охид залуу, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийнхөн хамтран засгийн газрын тэргүүнд хандан хүсэлт гаргаад байгаа аж. Хүчирхийлэлтэй тэмцэхэд эрчүүдийн оролцоо чухал. Тиймээс энэ талын мэдээлэл түгээгч сайн дурын идэвхитэн 100 залуучуудыг сонгон, хүчингийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуус юу анхаарах ёстой талаар мэдээлэл хүргэж байна.

Б.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин