Бууз, баншны дөрвөн цехийг хаав
2012-03-17

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтыг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар мал эмнэлэг, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хамтран гүйцэтгэсэн байна. 14 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт бууз, баншны үйлдвэрлэл эрхэлдэг 87 аж ахуйн нэгж шалгалтад хамрагдсан байна.   Шалгалтад хамрагдсан газруудын 42 хувь нь зориулалтын байргүй, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх тал дээр санаачилгагүй байсан байна.  Түүнээс гадна мөн төдий хэмжээний цехүүд угаалга, цэвэрлэгээ, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх журам, хуваарь байхгүйн дээр мах, өөхөндөө мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээтэй авдаг боловч бүртгэл хөтөлдөггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.   Уг шалгалтаар нийтдээ 826 зөрчил илэрснээс 12 хуулийн этгээдэд 1.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан байна. Түүнчлэн шаардлага хангаагүй 11 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг түр зогсоож, дөрвөн цехийг хаасан аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
маш нууц:
хаан,зочин,эмээгийн,содон,ханбүргэдэй,мон-уул,амцо,шим-дөл
2012-04-12
oooo:
yamar yamar tseh,kompanuudiig haasan yum be.neriig n zarlah heregtei shuu dee
2012-03-19
маш нууц:
хаан,зочин,эмээгийн,содон,ханбүргэдэй,мон-уул,амцо,шим-дөл
haan huns:
tiimee manai haan huns mongold bish hyatadad buuz banshaa hiij bga hi unen tendees hamgiin baga zardlaar bolohoor shuud hyatadiig songoson yumaa manaihiig songoj heregledeg ta buhend bayarllaaa
2012-03-18
zail zail:
yuunch hariugui torguul be shal tenegiin Naad heden bohir gazruudaasaa 826 zorchil ilruulcheed tavij bgaa torguulni araich baga yumaa zgr tolgoign ileed orhison bna.Naad munguuur chin naad kompaniud chin bugsuu archdiin.
2012-03-18
haan buuz hamag yumaa hyatadad hiilgedeg gsn unen u
2012-03-18
Õó:
Áóðóó, áóðóó, ìàø áóðóó.
2012-03-18
Монгол:
ЗӨВ ЗӨВ МАШ ЗӨВ
2012-03-17