П.Одгэрэл: Хараат бус шүүх оршин тогтнох боломжгүй байна
2012-03-19

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэлтэй хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд болсон Цагдаагийн удирдлагуудтай холбоотой шүүх хурлын талаар ярилцлаа.   -Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна болсон үйл явдлыг та харсан байх. Тухайн үед шүүгчийг хамгаалахаар Цагдаагийн албан хаагчид өчүүхэн ч хөдлөөгүй. Цагдаа, шүүхийн харилцааны ийм зөрчил бусад улс оронд гарч байсан болов уу? -Цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэргийн шүүх хуралдааныг явцтай холбоотой асуудалд хуульч, судлаач хүний хувьд аль нэг талыг нь дэмжмээргүй байгаа ч шүүхийг өмөөрч цагдаагийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хэд хэдэн үндэслэл байна. Монголын шүүгчдийн холбооноос Цагдаагийн байгууллага шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах, болон  шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг гүйцэтгэх хууль ёсны чиг үүргээ биелүүлээгүй хэмээн мэдэгдэл гаргасан. Цагдаагийн байгууллагын энэхүү үйлдлээс нийгэмд таагүй уур амьсгал үүсч байна. Тухайлбал төрийн байгууллагуудын хоорондын зөрчлийн улмаас ард түмний дунд төрийн буюу шүүх, цагдаагийн байгууллагын нэр хүнд унаж байна. Хууль, шүүхийн шийдвэр нь цагдаагийн даргад үйлчилдэггүй болохыг харуулж, шүүх хуралдаанд саад болсноор цагдаагийн дарга нар буруутай байх гэсэн таамгийг улам баталгаажууллаа. Шүүхийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас нөлөөлөх оролдлого хийсэн нь ардчилсан эрх зүйт тогтолцоотой улсад байж боломгүй ноцтой үзэгдэл. Шүүх эрх мэдлийг Засгийн газраас хараат бус байхыг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэтэл цагдаагийн ажилтнуудын хэргийн шүүх хуралдааныг хараад манай улсад хараат бус шүүх орших  нөхцөлгүй гэдэг нь харагдлаа. Шүүхийг хамгаалах ёстой төрийн хууль  сахиулах байгууллага өөрөө шүүх рүүгээ дайрч давшилж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж  байгаа нь үүний нотолгоо. Бусад улсын хувьд цагдаа нь шүүхийнхээ эсрэг ажилласан тохиолдлыг би мэдэхгүй юм байна. Тэгээд ч орчин үеийн нийгэмд үүнийг ойлгож хүлээж авахгүй л дээ. Энэ үйл явдлаас харахад монгол улсцагдаагийн төртэй, хууль, шүүх нь цагдаагийн хяналтад байдаг гэж харагдахаар байна.   -Цагдаа шүүх эрх мэдэлд халдлаа гээд байгаа. Үнэхээр халдсан бол шалгаж тогтоож, хариуцлага хүлээлгэж болдоггүй  юм уу? -Бололгүй яахав. Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн үйлдэлд захиргааны, гэмт хэргийн шинжийг агуулж буй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуульд шүүн таслах үйл ажиллагаанд албан тушаалтан санаатайгаар саад учруулах, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх гэсэн зүйл бий. Тийм учраас шүүх эрх мэдэлд халдлаа гэж хоосон ярих биш хуулийн хүрээнд шалгаж тогтоох нь зөв. Тэгэхгүй бол цагдаагийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл алдрана. Нөгөө талаар цагдаагийн байгууллага алдаагаа  цаашид давтахгүй гэх баталгаа байхгүй.   -Үүнийг хэн шалгах ёстой вэ? -Шүүх, цагдаа зэрэг хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах чиг үүрэгтэй. Одоо шалгалт эхэлсэн байлгүй дээ.   -Холбогдох албаны хүмүүс цагдаа шүүхийг хамгаалж байсан гэж бас мэдэгдээд байгаа. -Телевизээр бүх хүн харсан шүү дээ. Хэн хамгаалсан, хэн хамгаалаагүйн талаар холбогдох албаныхан ярьсан. Энд эргэлзээ байхгүй.  Хамгийн гол нь энэ мэт илт, олны нүдэн дээр болсон асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх бүхий албан тушаалтан өөрөөр тайлбарлаж байгаа нь болсон үзэгдлийг улам дэмжиж, дэвэргэж байгаа гэж ойлгогдохоор байна. Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тодорхой байхад тухайн салбарыг хариуцсан Яам уг байдалд дүгнэлт хийж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.   -Буруу зүйлчилсэн гэж зарим нэг хуульч, эрх бүхий албан тушаалтан яриад байна. -Би эрүүгийн эрх зүйн хүн биш болохоор нарийн зүйлийг хэлж мэдэхгүй ч  генерал цол нь цэргийн цол. Ерөнхийлөгчөөс олгодог, мөн байлдааны буу зэвсгийг цэргийн тодорхой дүрэм журмын дагуу хэрэглэдэг зэрэг тодорхой үндэслэл бий. Тухайн тохиолдолд ямар хуулийн заалт хэрэглэхийг шүүхээс эцэслэн шийднэ. Харин захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан тодорхой хэргийн талаар байр сууриа ашиглан мэдэгдэл хийх нь шүүхэд нөлөөлөх оролдого хэмээн ойлгогдож байна. Тэгээд ч энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй туйлын хариуцлагагүй үйлдэл болохыг саяхан болсон цагдаагийн байгууллагын үйлдэл баталлаа.   -Шүүх нэг талыг барьж, яллах гээд байна гэсэн яриа гарсан. Та энэ талаар юу хэлмээр байна. -Шүүх нэг талыг барьсан гэдэг нь цэвэр хардлага. Шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэрэв цагдаагийн ажилтнууд буруугүй бол шүүхээс л үүнийг тогтооно. Иймд шүүхийг хэвийн ажиллах нөхцлөөр нь хангах хэрэгтэй. Энэ хэргийн тухайд хүн буудсан нь үнэн. Үхсэн нь бас үнэн болохоор гэм буруутныг олж тогтоох ёстой  гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байна.   -Дараагийн шүүх хурлаас өмнө хууль зүйн хувьд ямар арга хэмжээ авбал зохистой вэ? -Шүүх хурал дахин болох нь эргэлзээгүй. Харин шүүх хурлын тасралтгүй, хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар хуулиар үүрэг хүлээсэн байгууллага нь онцгой анхаарч ажиллах байх. Хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагааг тухайн салбарын захиргааны байгууллагууд шат шатандаа зохион байгуулж, шүүхээс зааварчилгаа өгч, хариуцах эзэнтэй нь тулж ажиллах болов уу.   -Хэн хамгаалах болж байна. -Мэдээж цагдаа. Үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх ёстой.   -Өмнөх шүүх хурлын үеэр цагдаагийн хамгаалалт аваагүй гэсэн үг үү -Шүүгчдийн холбооны мэдэгдэл, зурагт, сонин хэвлэлээс харахад миний ойлгосноор аваагүй байх. Тийм ч учраас шүүх хурал руу иргэд болон цагдаа нар өөрсдөө дайрч орсон гээ биз дээ. Ний нуугүй хэлэхэд цагдаа нарын энэ үйлдэл хэрээс хэтэрсэн. Хууль биелүүлдэггүй, улс төржсөн цагдаа ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мэдээж цагдаагийн байгууллагад байгаа тодорхой хэсгийн тухай энэ асуудал, ялангуяа удирдлагын түвшинд шинэчлэлт хийх шаардлагатай байгааг харуулж байна.   -Өмнөх шүүх хурлын үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт хэн буруутай вэ? -Цагдаагийн байгууллагын удирдлага хариуцлага хүлээх ёстой. Шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж чадахгүйд хүрвэл улс төрийн хариуцлага тооцохоос өөр аргагүй болно. Үндсэн хуульд хууль хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцахаар маш тодорхой зааж өгсөн байгаа. Иймд ерөнхий сайд тухайн салбарыг хариуцсан яамны сайд, агентлагийн дарга зэрэг албан тушаалтнуудтайгаа хариуцлага ярина гэдэгт итгэлтэй байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
багшаа та аль нэг талыг дэмжмээргүй байнаа гэсэн атлаа өөрөө ажилтай байх хэрэгтэй та шүүхийг муулбал таны оюутаны төлбөрийн цалин бас эрдэмтэн нэрээр уншдаг лекц хэцүү болно доо хүмүүс их ухаантай ялангуяа манай монгол хүмүүс чинь үгийн цаад утгыг сайн ухдаг чадвар илүүг та юу эм андах вэ бас таны энэ ярилцлага гэх асуулга саналд ч харагдаж үнэртэж байнааааааа
2012-03-20
damba:
odgerel bagsh unen yarisan baina. zovhon hen buruutai esehiig togtoodog. Ajil uurgee guitetgej yavsan shuugchiig tsohison zanalhiilsen, shuugchiih hamgaalaagui gedeg chin u gesen ug ve. Ene talaar Nyamdorj said hariutslaga huleeh yostoi.
2012-03-20
Batbold,Elbegdorj,Batuul:
Odoo alyyrchin said Nyamdorjiig shoron horij shond duujleh bolnoo.Ard tumendee itgeltei hellee.
2012-03-19
багшаа та аль нэг талыг дэмжмээргүй байнаа гэсэн атлаа өөрөө ажилтай байх хэрэгтэй та шүүхийг муулбал таны оюутаны төлбөрийн цалин бас эрдэмтэн нэрээр уншдаг лекц хэцүү болно доо хүмүүс их ухаантай ялангуяа манай монгол хүмүүс чинь үгийн цаад утгыг сайн ухдаг чадвар илүүг та юу эм андах вэ бас таны энэ ярилцлага гэх асуулга саналд ч харагдаж үнэртэж байнааааааа
Batbold,Elbegdorj,Batuul:
Aluurchin said Nyamdorjiig shalgaj olon ulsiin shuuhed uguuchee.Nyamdorj gej hudlaa shudraga tsarailsan aluurchiniig odoo shorond horij shond duujleh heregtei bolson.
2012-03-19
oldohoo chi harin yu ch medehgvi mal yuma tsagdaa nar buudah tushaal ugsun hvnee l helchihvel tegeed l bolloo shvv de ted l darga said naraa helj chadahgvi l archaagvi aimhaa tsarailaad baigaa yum bish vv
2012-03-19
Ялзарсан шүүх прокурорыг үндсээр нь өөрчилөх хэрэгтэй.Хуулийг жинхэнэ утгаар нь завхруулж, авлига, хээл хахуульд идэгдсэн шүүх, шүүгчидтэй яаж ч харьцсан яахав дээ ер нь.
2012-03-19
Олдох:
бас нэг их мэдэгч гараад ирж,монголд хуулийг жинхэнэ ялзруулдаг, жинхэнэ авлига авдаг хүмүүс чинь шүүх прокурор байдаг юм шүү дээ. хэн шийдвэр гаргадаг вэ гэхээр шүүх прокурор 2. эрүүгийн хэргийн талааар цагдаа ямар ч шийдвэр гаргадагггүй суббект шүү дээ. Энэ ддоктор хуулиа мэддэггүй, арын хаалганы доктор байна. Хууль зүйн сургууль Ардчилсан намаын сургууль болжээ. Солонго захиралааа анхааралдаа аваач. Багш нарт энэ ямар хамаа байнаа. Онолоо л яриач дээ. Тэнэг минь
2012-03-19
ankhnaasaa ene xergiig ingej UBAIGUI ulsturjuulekh xreg xend bgaan, tiiml yum bol 2008-2009 ond shiidexgui yasiin? MONGOLIIN SHUUKH, TSAGDAA, PROKUROR yamar bgaa ni l xaragdsiishte. buur deereesee exleed dampuurchikhsan. shuukh ni shuukh XOXI ni ta nar xuuliin umno tegsh erxtei geed xutsaad bdag baij. iim shuukhtei, iim tsagdaatai uls bna uu? boosond xutga gegcheer ard tumneel daramtalj chadxaas busdiig chadadgui biz dee, mongoliin xuuliikhan. chaddagiin bol ALTANGIIN, NARANXUUGIIN, ANODIIN geed sunjirch ugiishte, NYAMDORJOOS aigaad ALTAN abgaig shalgaj chadaj bgaa bil uu? iim baidlaarl ybdag baij genet neex shudarga shuukhtei xumuus shig shuukhiin xaraat bdal ch gex shig. xuchirxiilel butsaad buur tom XUCHIRXIILLIIG bii bolgodgiin xamgiin naad jishee. er ni abilgald abtsan shuukhiikhniig alkhad ch bagadana.
2012-03-19
Олдох:
бас нэг их мэдэгч гараад ирж,монголд хуулийг жинхэнэ ялзруулдаг, жинхэнэ авлига авдаг хүмүүс чинь шүүх прокурор байдаг юм шүү дээ. хэн шийдвэр гаргадаг вэ гэхээр шүүх прокурор 2. эрүүгийн хэргийн талааар цагдаа ямар ч шийдвэр гаргадагггүй суббект шүү дээ. Энэ ддоктор хуулиа мэддэггүй, арын хаалганы доктор байна. Хууль зүйн сургууль Ардчилсан намаын сургууль болжээ. Солонго захиралааа анхааралдаа аваач. Багш нарт энэ ямар хамаа байнаа. Онолоо л яриач дээ. Тэнэг минь
ОДГЭРЭЛ:
цАГДААД ИТГЭХ АРД ТҮМНИЙ ИТГЭЛ АЛДАРСАН ШҮҮ ДЭЭ.ҮҮНИЙГЭЭ УЛАМ ТОД ХАРУУЛЛАА.ЦАГДАА ХҮЧЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ХАРУУЛДАГ,АВЛИГАЧИД АЛБАН ТУШААЛТАНУУДАД ЗУСАРДАЖ ЯВДАГ.ХЭНИЙГ ХАМГААЛ ГЭЖ ХЭН МӨНГӨ ТӨЛДӨГИЙГ НЬ САНУУЛДАГ МЭДҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
2012-03-19
zochin:
АЖИЛТАЙ, ӨНГӨТЭЙ АЙЛ ЮУХАН ОЛДСОН Ч ӨӨД НЬ ТАТАЖ, ОЛДСОНОО ХУВААЖ ИДДЭГ АЙЛ ЮУ Ч ҮГҮЙ БОЛДОГ НЬ АМЬДРАЛЫН ЖИРИЙН ЖИШЭЭ БИЛЭЭ. ТЭГВЭЛ МӨНГӨ АМЛАН АРД ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ТАРААЖ БУЙ НЬ АЖ АХУЙЧ БУС АРЧААГҮЙ ААВЫН ДҮРТЭЙ АДИЛ БӨГӨӨД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭРХ АШГААС УРВАСАН ХЭРЭГ БОЛСОН БИЛЭЭ. ТИЙМЭЭС ЭНЭ 2 НАМЫН ХЭНИЙГ Ч БАЙ / САЙН ХҮН БАЙСАН Ч/ СОНГОХОО БОЛЪЖ ХАРИУЦЛАГАД ТАТЪЯ АА...МОНГОЛ УЛСЫГ ХУВААЖ ИДЭХ ГЭСЭН ГАДНЫ ХООЛ БОЛГОЖ ДУУСАХ НЬ ЭЭ ... АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ
2012-03-19
дорж:
үнэнийг хэлсэн байна. Шударга төр гэж өнөөдрийн монголын хувьд үлгэр болжээ..яах ёстой юм бол оо???
2012-03-19