Японы Элчин сайдын нэрэмжит 9-р тэмцээн болж өндөрлөлөө
2012-03-19

Энэ тэмцээн  9 дэх удаагаа дээд, дэд, 3-р бүс гэсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдлаа. Дээд хэсэгт Го даамын 5-р дантай спортын мастер Цолмонгийн Сансар, 4-р дантай Равжирын Тунгалаг зэрэг шилдэг найман тамирчид өрсөлдсөн байна. Харин дэд зиндаанд 1-р зэрэг буюу 1 кюү ба түүнээс доош зэрэгтэй 7 тамирчин, 3-р бүсэд зэрэг аваагүй байгаа 19 тамирчин тойргоор тоглож дүнгээ гаргалаа.   Тэмцээнд Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Шимизү,  Монгол дахьЯпончуудын холбооны тэргүүн нар оролцож амжилт гаргасан тамирчдад цом медаль, дурсгалын зүйл гардууллаа.     Дээд зиндаа   Цолмонгийн Сансар           алтан медаль, Японы элчин сайдын цом   Равжирын Тунгалаг                мөнгөн медаль   Цэцэг-Өлзийн Золжаргал         хүрэл медаль     Дэд зиндаа   Мөнх-Эрдэнийн Ууганбат        алтан медаль Энхбаатарын Азамат                мөнгөн медаль Шартолгойн Баяржаргал        хүрэл медаль     3-р зиндаа   Цогтбаатарын Баярбаатар        алтан медаль Дэлгэрсайханы Сайханчимэг        мөнгөн медаль Ганбатын Чулуудай                хүрэл медаль     Монгол Япон Төв 2012 оны 03-р сарын 17-18 Монголын Го-гийн Холбоо  
Shuud.mn
Сонин хачин
b:
Mr.Shimitsu bolon ug temtseeniig zohion baiguulagchdad bayrlasnaa niit mongol zaluusiin umnuus temdegley , Yoroshiku onegaishimasu .saihan medee bn, iimerhuu turliin medeeg ih oruulj huuhed zaluuchuudad uur untsugiin sonirhol turuuleh ni hevlel medeeleliin baiguullagiin neg uureg gej boddiin,
2012-03-19