Баянгол дүүрэгт 43,7 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ
2012-03-19

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг даргаас төсвийн ерөнхийлөн захирагч, менежер нарт төсвийн эрх шүлжүүлж хөрөнгийн хуваарилалтыг хийж байгаа.  Баянгол дүүргийн хувьд хөрөнгө оруулалтын арван найман нэр бүхий уг ажлаас 1,6 тэрбум төгрөгийн 12 ажил  бүрэн хийгдэж дууссан  4,9 тэрбум төгрөгийн зургаан ажил он дамжин хийгдэж байгаа  аж.   Тухайлбал, усан бассейн  бүхий хоёр давхар биеийн тамир спортын цогцолбор барилгын нэг давхарыг барьж дууссан, дөрвөн хорооны барилгын ажлыг гүйцэтгэхээс нэг барилгыг оны өмнө дуусгаж, дотоод заслын ажилд орсон байна. Үлдсэн гурван барилгын цахилгаан дулааны асуудлыг шийдэж амжаагүй байгаа учир нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээгдэж байгаа аж.   Харин энэ жил Баянгол дүүрэгт зургаан төрлийн  43,7 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар дүүргийн Засаг даргад эрх шилжиж ирсэн 4,1 тэрбум төгрөгийн ажил бэлтгэл ажилдаа явж байгаа хэмээн  Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан өнөөдөр болсон Нийслэлийн  удирдах ажилтны  ээлжит шуурхай  хуралд  танилцууллаа.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Баянголын иргэн:
Гэрэлтүүлэг муу байгаа шүү. Наадхаа юм болгож үзээрэй дээ. Их л мөнгө сонсогдож байна бурхан минь.
2012-03-19