Далд эдийн засгийг ил болгоно
2012-03-20

Татварын ерөнхий газраас "Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нь" сэдэвт зөвлөгөөнийг төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан энэ сарын 23-нд ТЕГ-ийн татвар төлөгчийн танхимд зохион байгуулна. Зөвлөгөөнд Сангийн Яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөгчид болон эрдэмтэн, судлаачид оролцон: •    Далд эдийн засаг, түүнийг тооцох арга замууд •     Монгол Улсын макро эдийн засгийн байдалд далд эдийн засгийн үзүүлэх нөлөө •    Далд эдийн засгийг хэмжих •     Монгол Улс дахь далд эдийн засгийн талаар •     Эдийн засгийн алчуурчин гэж хэн бэ •    Улс орны эдийн засагт  хэрхэн нөлөөлдөг вэ •    Эдийн засгийн гэмт хэргийн талаар гадаадын улс орнуудын ерөнхий ойлголт, АНУ, Японы жишиг хандлага •    Далд эдийн засаг ба санхүүгийн салбар дахь хүндрэлүүд •    Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд гадаад, дотоод хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэлүүд тавигдах юм.
Shuud.mn
Сонин хачин