Ахмад тамирчид Мастеруудын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө хүртлээ
2010-12-09

12-р сарын 6-12-ны өдрүүдэд Малайзын Куала Лампур хотноо Азийн Мастеруудын хөнгөн атлетикийн 16 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд улсаа төлөөлөн хөнгөн атлетикийн 14 ахмад тамирчин өнгөрсөн долоо хоногт Малайзыг зориод байсан. Тэмцээний эхний өдөр анхны алтан медалийг Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн багш, спортын мастер Ц.Пүрэвжав 5000 метрийн зайнд хүртэж медалийн салхийг хагалжээ. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул БЗД-ийн тамирчин Ш.Батсүх 5000 метрт алтан медаль хүртлээ. Тэгвэл Ховд аймгийн 12 жилийн 1-р сургуулийн багш Т.Отгонбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн тамирчин, спортын мастер Д.Ариунжаргал, Хан-Уул дүүргийн тамирчин Наранцэцэг, Өмнөговь аймгийн Номгон сумын биеийн тамирын багш Баярсайхан нар шагналт байрт шалгарчээ.

Харин МУГТ Д.Намжилмаа, спортын мастер Цэрэндолгор нар зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Манай ахмад тамирчид 60-64, 45-49, 65-69, 70-74, 55-59, 35-39, 50-54, 40-44 гэсэн насны ангилалд хөнгөн атлетикийн 15 төрөлд өрсөлдөж байгаа юм. Эхний өдрөө амжилтын буухиагаа үргэлжлүүлэн медалийн ургацтай тэмцээнээ эхлүүлсэн тэд энэ сарын 12-нд тэмцээнээ өндөрлүүлээд эх орондоо эргэж ирэх юм.

А.Алтанчимэг
Shuud.mn
Сонин хачин
баска:
Манай тамирчид хувийнхаа зардлаар явж амжилт гаргаад ирдэг гэтэл төрийн өмнө их спортыг хариуцсан байгууллагууд даанчдээ юм бодмоор
2012-03-10
Цэвээнпүрэв:
Манай тамирчдын амжилтыг Төр засаг үнэлж дэмжээсэй
2012-03-04
Asian Master:
Шилдэг мастерууддаа амжилт хүсье
2012-03-04