Ослын улмаас хоёр хүн гэмтэж, хоёр хүн нас барав
2012-03-20

Булган аймгийн Бугат сумын нутаг “Хан Жаргалант” гэдэг газар өчигдөр 29-79 БУА улсын дугаартай “МТЗ-80” маркийн тракторын араас 14-35 УНГ улсын дугаартай “Hyundai Starex” маркийн бага оврын бичил автобус мөргөжээ.   Ослын улмаас иргэн 50 настай, эмэгтэй У , 49 настай, эмэгтэй М нар хавчуулагдан гэмтсэн байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлэг гаргасан байна. Гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж.   Харин 54 настай, эрэгтэй иргэн Г, 69 настай, эрэгтэй иргэн Д нар хавчуулагдан нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нямдорж, Баттулга хоёрын улс эх орондоо хийсэн гарт баригдах зүйлсийг нь жагсаагаад боддоо. Ийм жагсаалт гаргадал тун сонин харагдана даа.
2012-03-21