30-60 насны эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулна
2012-03-20

ЭМЯ, Мянганы сорилтын сан хамтраад дөрвөн чиглэлээр үзлэг зохион байгуулж байна. Үүнд умай болон хөхний хавдар, цусны даралт, чихрийн шижин гэсэн өвчлөлийн оношлогоог хийх аж. Тус үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүдийг хамруулах юм байна. Ингэхдээ эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтай хамруулах гэнэ. 30, 33, 36 гэсэн давтамжаар явах бөгөөд 32 настай бол ирэх жил нь хамрагдах боломжтой. Энэ чиглэлээр үзлэг оношлогоо хийх эмч мэргэжилтнүүд бэлтгэгдэж буй бөгөөд үзлэг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хангах ажил үргэлжилж байгаа юм. Үзлэг ирэх сарын 7-нд эхлэнэ. Үзлэгт хамрагдах насны эмэгтэйчүүд хичнээн байгааг орон нутаг бүрт тооцоо судалгаа гаргах ажил эхэлсэн байна. Өнгөрсөн жил “Хавдрын эсрэг үндэсний аян” –ы хүрээнд дээрх дөрвөн чиглэлээр үзлэг оношлогоо явагдсан. ДЭМБ-ын тодорхойлсноор умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай хавдарт тооцогддог. 35-55 насныхан өртөх магадлал өндөр аж. Уг хавдраар жилд дэлхийн хэмжээнд 470 мянган эмэгтэй шинээр бүртгэгддэг байна. Тэдний 233 мянга нь нас бардаг судалгаа гарчээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
60 hureed 61 nastaidaa uhnee gej medehgui yu tiim bolhoor 60 nas suuliin nas
2012-03-21
mongol:
EMS Khurelbaatar ta bolj ugvul uuniig unshval sain san,English baisan baihaa minii sanaj baigaagaar http://www.homeopathyforwomen.org/gardasil_vaccine.htm
2012-03-21
60 hursen bol hun bish gej uu
2012-03-20
60 hureed 61 nastaidaa uhnee gej medehgui yu tiim bolhoor 60 nas suuliin nas
ene ih zuv ajil boilohnee buh emegteichuudee hamruulaaraidaa, mungugui humuus uzuulj chadahgu aina sh dee
2012-03-20
баги:
дээрхи насны бүх эр эм бүгдийг хамруулж хүн амаа эрүүлжүүлэх юмсан сайдаа сайн дураараа үзүүлэх гэхээр зарим нь мөнгөгүй,зарим нь болж байна гэсээр байгаад ямарваа өвчнөө хүндрүүлж очоод эмчилгээгүй залуугаараа нүд аниж байгаа нь харамсалтай юм аа.
2012-03-20
30 60 ТАЙ ЭМЭГТЭЙ ГЭЛТГҮЙ ЭНЭ МУУ ЭРЧҮҮДЭЭ ХҮРТЭЛ 2 ЖИЛ ТУТАМ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛДАГ ХУУЛЬ ГАРГАВАЛ ХҮРЭЛБААТАР МИНЬ ЧАМАЙГ САЙД БОЛСОНЫ ЧИНЬ ХӨТӨЛБӨР 110 ХУВЬ БИЕЛЕЖ ЧИ ӨВЧИН АРХИ 2 Т ЖИВСЭН АРД ТҮМЭНЭЭ АВАРАХ ГАНЦ ГАРЦ ЭНЭ ШҮҮ ЭРҮҮЛ БАЙВАЛ БУСАД НЬ БҮГД ОЛДОНО САЙДАА
2012-03-20