Төрийн албаны зөвлөлийг АТГ шүүхэд өгчээ
2012-03-20

АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц ажлаа хүлээж авсны дараа бүтцийн өөрчлөлт хийж, 40 гаруй хүний ажлаас нь халсан билээ. Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзсэн зарим хүн Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөл гомдлыг хянасны дүнд АТГ-ыг хууль зөрчсөн гэж үзжээ. Харин АТГ-ын удирдлагууд мөрдөн байцаагчдыг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ зөв гэж үзэн Төрийн албаны зөвлөлийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Захиргааны хэргийн шүүхээс Төрийн албаны зөвлөлд энэ тухай мэдэгдэж, хариу нэхэмжлэлээ гаргаж өгөхийг хүссэн аж. Түүнчлэн ажлаасаа халагдсан гэх мөрдөн байцаагчид шүүхэд хандаж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг баталгаажуулахыг хүсч буй юм байна. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин