Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн сургуулилт болно
2012-03-20

Онцгой байдлын Ерөнхий газар,  Нийслэлийн Онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулийг  нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 22-ны өдөр зохион явуулах гэж байна.   Эрт зарлан мэдээллэх дохиогоор эхлэх энэхүү дадлага сургуулиар орон сууц, сургууль доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ба иргэд, олон нийт өөрсдийн биеэр дадлага сургуульд оролцсоноор газар хөдлөлтийн үед  хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй болгох юм.   Энэхүү дадлага сургуулилтыг хийснээр мэргэжлийн байгууллагууд гамшгийн үед ажиллах үйл ажиллагааны арга туршлага хуримтлуулах  ач холбогдолтой хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болж өгвөл хаана хаана болохыг нь тодруулсан бол дээр байж дээ
2012-03-21