Засгийн газрын хурлаар дөрвөн асуудал хэлэлцэнэ
2012-03-21

Засгийн газрын өнөөдрийг хуралдаанаар хэд хэдэн нууц асуудлал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг нийтэллээ. 1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай* (Ц.НЯМДОРЖ) 2.Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам батлах тухай (Ц.НЯМДОРЖ) 3.Цэргийн дээд цол олгох тухай1 (Ц.НЯМДОРЖ) 4.Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргыг томилох тухай (Г.ЗАНДАНШАТАР) 5.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл1 (Д.ЗОРИГТ) 6.Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Д.ЗОРИГТ) 7.Төсвийн зээл олгох тухай1 (Д.ЗОРИГТ) 8.Нууц асуудал* (Ц.НЯМДОРЖ) 9.Нууц асуудал* (Г.ЗАНДАНШАТАР) 10.Нууц асуудал* (Г.ЗАНДАНШАТАР) 11.Нууц асуудал* (Ч.ХҮРЭЛБААТАР) ТАНИЛЦУУЛАХААР 12.”Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх I үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2011 оны дүнгийн тухай (Ч.ХҮРЭЛБААТАР) 13.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлын төлөвлөгөөний талаар (Ч.ХҮРЭЛБААТАР) 14.Авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн мэдээлэл1 (Д.ХАЯНХЯРВАА) Тайлбар: *Материалыг нөхөн тараана. 1Материалыг 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд тараасан. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин