Б.БОЛОР: УИХ-ын сонгуульд унасан нөхдүүд намар залуучуудыг шахах үзэгдэл ажиглагддаг
2012-03-21

Гадаад харилцааны дэд сайд асан, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Болортой ярилцлаа.

-       АН Хамтарсан Засгийн газраас гарч, сайд нар нь ажлаа өгөөд удлаа. Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн анхаарлын төвд байсан хүн одоо ямар ажилд анхаарлаа хандуулж байгаа бол? -       Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарч, би өнгөрсөн сарын 1-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш долоо хоног амраад, АЗХ-ны өдөр тутмын ажилд идэвхийлэн оролцож байна. Үндсэндээ намын ажлаа хийж байна. -       Сонгууль дөхөөд хүмүүсийн идэвхи сэргэжээ. Тэр дундаа залуусынх. Энэ үед АЗХ юу хийж байна вэ? -       Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс залуучуудыг дэмжих хандлага илүү их ажиглагдаж байна. Бидний үеийн залуучууд ч нэг үеэ бодоход төлөвшжээ. Коммунизмын үеэ хүүхэд насандаа үзэж, түүнээс хойш шилжилтийн нийгэмдээ амьдарч, боловсорсон учраас нийт масс 2012 оны сонгуульд залуучуудын оролцоо, дэмжих хандлага их ажиглагдаж байна. Өнгөрсөн жил бид “Монгол хүн-2020”, “Монгол залуу хүн-2020” гээд хөтөлбөрүүдээрээ орон нутгаар нэлээд явахад энэ нэлээд мэдрэгдсэн. Энэ хүрээнд бид залуусынхаа нийгмийн идэвхийг сайжруулах талаар нэлээдгүй ажил хийж байгаа. Мэдээж ингэхдээ нэг их айхтар уриа лоозон барьсан ажил хийдэггүй. Бидний зүгээс залуусынхаа дунд хэлэлцүүлэг явуулж, намынхаа мөрийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна. -       Орон нутагт МАН-ын албан тушаалтан олноор хэрэгт татагдсантай холбоотойгоор тус намын нэр хүнд хөдөө унаж байна. Үүнтэй холбоотойгоор АН-аас орон нутагт залуучуудаа дэвшүүлэх бодлого барьж байна гэсэн дүгнэлтийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү? -       2012 оны сонгууль монголчууд бидний хувьд түүхэн сонголт байх болно. Монгол Улс эдийн засгийн асар хурдтай хөгжлийн ирмэг дээр ирсэн үед болж байгаа сонгууль гэдгээрээ ийм ач холбогдолтой байгаа. Энэ сонгуулийн үр дүнгээр монголчууд цаашид хөгжих үү, эс хөгжих үү гэдэг нь тодорно. Харин улс төрийн намын ретингийн хувьд АН, МАН аль нэг нь илүү байна одоогоор яг тодорхойгүй байна. МАН-ын Засаг дарга нар асуудалд орооцолдоод байна гэдэг шүүхээр тогтоогдсон нь цөөхөн байгаа. Үүнээс болж бүхэл бүтэн намын рейтинг унаж, нөгөө намынх нь өснө гэж хэлж болохгүй байх. Шинэ хуулиараа энэ удаагийн сонгуульд зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрөөр оролцоно. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрөө мөрийн хөтөлбөр гаргахгүй. Ард түмэн аль нам нь зөв бодлого барих нь вэ гэдгийг тунгааж үзээд сонголтоо хийнэ. -       Залуучуудын хувьд УИХ-ын сонгуульд дэвших хүн цөөн байгаа байх. Харин орон нутгийн сонгууль илүү анхаарлыг нь татаж байх шиг байна? -       Залуу хүн гэдгийг яаж харахаас их зүйл шалтгаална л даа. Манай намд Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр гээд залуу УИХ-ын гишүүд бий. Эдгээр хүмүүсийг би залуу хүний тоонд орно л байх гэж боддог. Энэ хүмүүсээс эхлээд УИХ-д нэр дэвшинэ байх. АЗХ-ны хувьд орон нутгийн сонгуульд түлхүү анхаарал тавина. Тиймээс ч бид орон нутгийн намуудтай нэр дэвшигчдийн 50 хувиас доошгүй нь 36-гаас доошгүй насны залуучууд байна гэсэн гэрээг удирдлагуудтай нь байгуулж байна. Нэлээд аймаг энэ ажлыг дэмжиж, гэрээ байгуулсан. Тиймээс ялангуяа Ардчилсан намын залуучууд энэ удаагийн сонгуульд амжилттай оролцохыг зорьж байгаа. Бидний тооцоолсноор орон нутгийн шат шатны сонгуульд 10 гаруй мянган хүн нэр дэвшинэ. Эндээс бидний гэрээний дагуу 5 мянга гаруй залуу нэр дэвшинэ гэж бид харж байна. Ийм хэмжээний залуучуудыг дэвшүүлэх нөөц бололцоо АЗХ-д байгаа. -       Орон нутгийн сонгуулийн хууль АЗХ-ны анхаарлын төвд байгаа байх. УИХ дээр цаг хугацааны хувьд маргаан дагуулж байгаа энэ хуулийн төсөл дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ? -       УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах нь зүйтэй. Өнөөдөр Европын орнуудад ч гэсэн хамтад нь явуулж байгаа. Ийм жишиг олон оронд байгаа. Залуучуудын оролцоог чухалчилж байгаа энэ үед хоёр сонгууль тусдаа болсон энэ үед УИХ-ын сонгуульд унасан нөхдүүд намар дараагийн шатны сонгуульд залуучуудыг шахах явдал ажиглагддаг. Бид хуулиа дээдэлдэг баймаар байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хоёр сонгууль зэрэг явна. Энэ хуулиа л барьж ажилламаар байна. -       УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг одоогоор албан ёсоор зарлаагүй байгаа. Гэхдээ 50 саяын босгоо төлсөн ч юм уу, УИХ-д нэр дэвших бодолтой байгаагаа илэрхийлсэн АЗХ-ны хэчнээн гишүүн байгаа вэ? -       Сонирхолоо илэрхийлсэн залуучууд байгаа. Гэхдээ тэдний саналыг ҮЗХ болон тухайн аймаг, дүүргийн намын хороод шийднэ. Нэр дэвших сонирхолоо илэрхийлсэн гэвэл надаас эхлээд хүмүүс байгаа. -       Улс төрд шинэ хүмүүс орж ирэхээр хүмүүс санхүүгийнх нь талаас их сонирхдог. 2012 оны сонгуулийг хүмүүс мөнгөнийх болно гээд байгаа. Залуучууд энэ мөнгөний байлдаанд орж ирж, ялах магадлал хэр байна? -       Санхүүгийн талаасаа энэ удаагийн Сонгуулийн тухай хууль их зүгээр гарсан. Энэ хуулиар учиргүй их мөнгөтэй хүмүүс түүгээрээ илүүрхэх боломж нь хаагдсан. Өмнө нь юм тараагаад л хүмүүст танигддаг байсан. Одоо тодорхой хэмжээнд олон зүйл энэ хуулиар хаагдаж, хоригдсон. Тухайлбал, би л гэхэд улс төрд орохоосоо өмнө боломжийн бизнес хийж байсан ч гэсэн зарим нөхдүүдтэй харьцуулахад аргагүй хөрөнгө багатай хүн. Тиймээс мөнгөний сонгууль болбол залуучуудад боломж байхгүй. Үнэхээр хэцүү. Тиймээс энэ жилийн хувьд хандив, тэрийнхээ хуулиар тогтоосон хэмжээг бариад өрсөлдвөл бидэнд боломж гарч ирнэ. Хэдэн хуудас хэвлэмэл материал гаргахыг нь хүртэл зааж өгсөн байгаа. -       Энэ заалттай холбоотойгоор асуухад одоогийн УИХ-ын гишүүд өөрсдөө ажлын тайлан гээд өчнөөн зузаан юм тараагаад байдаг. Гэтэл нэр дэвшигчдэд энэ нь хуулиар хориотой. Гишүүдийг бол тухайн тойрогт нь мэднэ. Шинэ хүн ийм нөхцөлд танигдаж чадах уу? -       Энэ хуулийг одоогийн 76 л баталсан болохоор түүнийг нь дагахаас өөр сонголт алга. Гэхдээ энэ хуулиар хувь нэр дэвшигч тоглолт хийдгийг болиулж, аль намын хөтөлбөр зөв бэ гэдэг дээр асуудлыг төвлөрүүлсэн давуу талтай. -       Сонгууль дөхөж байхад хувь хүн танигдах асуудал чухал байна. Энэ үед МАН-аас сайд нараа томилохдоо залуучуудаа дэмжих бодлого баримталлаа. Шинэхэн сайд нарын улс төрийн рейтингэд энэ албан тушаал хэр нөлөөлөх бол. Та өөрөө ингэж томилогдож байсан хүний хувьд хариулаач? -       Тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ тухайн хүн ажлаа хэрхэн хийж байгаагаас асуудал шийдэгдэнэ байх. Түүнээс энэ хүн залуу учраас ажиллаж чадахгүй гэсэн ойлголт буруу гэж үздэг. Би өөрөө сургууль  төгсөөд 20-хон насандаа НИК ХК-нд менежер хийж байлаа. Хүнд итгэл хүлээлгэвэл нөгөө хүн хичээж ажилладаг юм билээ. Түүнээс хүнийг насаар нь ялгаад байвал хэн ч юу ч хийж чадахгүй. Тиймээс одоогийн энэ томилгоон дээр хэлэх зүйл алга. Залуучуудаа дэмжсэн нь зөв байх. Гол нь тэр ажлыг хийж чадаж байна уу, хамт олон нь тэр хүнийг хэр хүлээж авч байна гэдэг л чухал байх. Түүнээс 20-30 жил ажилласан хэрнээ даалгасан ажлаа хийж чаддаггүй, хамт олондоо нэр хүнд муутай хүмүүс байдаг. Хүний нас гэдэг бол зүгээр л тоо. Саяны томилогдсон хүмүүсийн танилцуулгыг харахад боловсрол энэ тэр нь боломжийн юм билээ. Тэднийг хэрхэн ажиллахыг цаг хугацаа л харуулна байх. Бидний гурван жил гаран ажилласан ажлын үр дүнг ч цаг хугацаа шүүнэ биз. -       Их даруухан хариулт өглөө. АН-ын залуучууд амбиц багатай. Харин НАМЗХ бол өөр хүмүүс гэж хүмүүс ярьдаг юм билээ? -       АН-ынхан амбиц багатай даа биш, энэ хоёр намын залуучуудын итгэл үнэмшил шал өөр. Тиймээс ч хоёр өөр нам сонгосон. Үүнийг нэгийг нь илүү, нөгөөг нь дутуу гэж хэлэх боломжгүй. АН-ын залуучууд миний бодлоор нийгэмд баруун чигийн бодлоготой учир улс төрийн хамаарал нь бага юм шиг санагддаг. АЗХ-ны залуучууд гол төлөв өөрсдийн бор зүрхээр яваад амжилтад хүрсэн залуучууд байдаг. Тиймээс ч нэг их улстөржөөд байдаггүй. МАН-ын залуучууд арай өөр юм шиг байгаа юм. Гэхдээ тэдний дунд эрүүл яриа хөөрөөтэй миний найзууд байдаг. Үзэл бодол, ажил явуулж байгаа арга барил нь л өөр. -       АН нэг их улстөржөөд байдаггүй гэлээ. Гэтэл сонгууль дөхөж буй энэ өдрүүдэд эрх баригч хоёр нам намд шинээр элсэж буй гишүүдийнхээ тоогоор өрсөлдөөд байгаа нь их ажиглагдаж байгаа. Энэ хавтгайрсан гишүүнчлэлийн тоогоор өрсөлдөх нь цаана юу харуулах гээд байгаа юм бэ? -       Миний хувьд хатуу гишүүнчлэлийн асуудлаас татгалзах нь зүйтэй гэж үздэг. Одоо хэвлэлээр гишүүдийн тоогоор өрсөлдөөд байгаа энэ үзэгдэл бол өрсөлдөөн л юм даа. Аль талд нь илүү бодит тоо байна вэ гэдэг нь надад чухал зүйл шиг санагддаг юм. Одоо би тэр нь бодит, тэр нь худал гэчихвэл муухай юм даа. Манайх 1 сая төгрөгнийн хувьцаа гэхээр нөгөө талд 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэдэгтэй л адил зүйл. Гэхдээ би хуйлруулаад нийтийг хамарсан гишүүнчлэл болгоод байгаа энэ асуудлыг эсэргүүцдэг. Харамсалтай нь өнөөдөр манай намуудын өрсөлдөөн энэ тал дээрээ л байх шиг байна. МАН тэд, АН тэдэн мянган гишүүнтэй гээд л байлдаад байх юм. Тиймээс би АЗХ-г хатуу гишүүнчлэлтэй байхаас татгалзах бодлого барьж байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд холбооны шинэ гишүүний үнэмлэх  дээр гарын үсэг зураагүй. -       АЗХ улстөрждөггүй юм бол нийгэм рүүгээ хандсан хэр ажил хийдэг юм бэ. Учир нь сонгуульд оролцох гээд байгаа АЗХ-ны төлөөлөл Монголын залуучуудын нэг хэсгийн төлөөлөл болж төрийн эрх барих байгууллагад суух гэж байна. Тиймээс танд энэ асуултыг тавьж байна? -       Улстөрждөггүй гэдгийг би хэмжээнд нь хамааруулж хэлсэн юм. Мэдээж улс төрийн намын албан ёсны бүтцийн байгууллагын хувьд улстөржилгүй яах вэ. Гэхдээ нэг их идэвхтэй улстөржөөд байдаггүй гэдгийг илэрхийлэх гэсэн юм. Мэдээж нийгэм рүү хандсан, залуучууд руугаа хандсан ажил манай холбооноос зохион байгуулсаар байгаа. Намын гишүүнчлэл аль ч улсад байдаг. Гэхдээ зүгээр дэмжигч гишүүн бай л даа. -       Нэг хүнээс яриа авч байхад “АН гэж ардчиллын нэрийг барьдаг хаалттай нам, БНАСАУ гэж ардчилал нэртэй хаалттай орон байна” гэж байсан. Танд энэ байдал юу гэж харагддаг вэ? -       Би хэсэг хүний захиалгаар л хүмүүс ингэж ярьж байна гэж харж байна. Ардчилсан нам бусдын харахыг хүсдэг шиг тийм хаалттай нам биш. -       Танай намыг ах нар нь суудлаа тавьж өгдөггүй, залуучуудад боломж олгодоггүй гэж олон хүн шүүмжилдэг ? -       Хөгширлөө гээд заавал буулгах ёстой юм биш л дээ. Э.Бат-Үүл, Р.Гончигдорж гишүүн гээд манай намын олон лидерүүд нийгэмд хийх ёстой зүйлээ өгсөн хүмүүс. Тиймээс энэ хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй. Нөгөө талд эрч хүчтэй залуус хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан Солонгостой Ардчилсан намыг зүйрлэнэ гэдэг байж болохгүй. Манай нам харин ч эрүүл. ҮЗХ л гэхэд бөөн хэрүүл уруул болдог. МАН-ын хурал дээр тийм зүйл болдоггүй. Ярайтал гараа өргөөд л коммунизмын үеийнх шигээ даргынхаа оруулж ирсэн зүйлийг шууд батлаад явдаг. Манай АЗХ-ны чуулган дээр ч ширүүн зүйл болдог. Гэхдээ эцэст нь хэлэхэд, манайхан ардчиллынхаа зарчмаар олонхийнхоо шийдвэрийг хүндэтгээд явбал уг нь зүгээр байгаа юм. Гэтэл олонхи шийдвэр гаргачихаад байхад цөөнх нь эсэргүүцээд бөөн юм болгодог. Үүнээсээ үүдээд нам байгуулаад явсан түүх ч бий. Гэхдээ энэ бүх бэрхшээлээ манайх даваад гарсан гэж би ойлгож байгаа. Одоо харин МАН манай намд хэдэн жилийн өмнө байсан өвчинг авчих гээд байх шиг байна. С.Энхзаяа    
Shuud.mn
Сонин хачин
zulaa:
Huue tanai site ene bolortoi yamar holbootoi yum be, erteed ulaim tsaim urd hoino ni garch baahan zurgiig ni avchaad l nuuts duran muran geed l bsan odoo bolhoor genethen l yariltslaga avaad tavij gene
2012-03-22
МАН хөлсөөр сэтгэгдэл бичдэг багаа ажиллуулахаа болиоч ээ.
2012-03-22
p:
UIH-iin gishuudiin toog 108 bolgoochee, bugd hojino win-win ...
2012-03-21
zdcin:
ih sain hyn bha
2012-03-21
чи мэдэхгүй гэдэг жинхэнэ шалгуур уу? Ганхуяг, Содбилэг зэрэг МАН-ын эрхийн тэнэгүүдийг бодвол харин ч эмх цэгцтэй, эрүүл саруул хариулт өгсөн байна. АЗХ-ны гишүүн биш, гэхдээ хараад байхад зөв зүйтэй үйл ажиллагаа явуулдаг харагддаг. Амжилт хүсье.
2012-03-21
сонгууль болно гэж хэн тэгж байгаан зайлна биз хулгайч гөлөгнүүд
2012-03-21
Munhbat:
Bolor ahaa ta zaaval arhangaid devsheerei. Lambaa Gochigdorj hoyoriig odoo songohgui shuu.
2012-03-21
tuguldur:
AN ded said naraas ene Bolor, Gansukh hoyor hamgiin sain ajillasan ni. AN-d amjilt husye.
2012-03-21
зочин:
Болор сайд гадаад яаманд маш их шинэлэг ажил хийсэн залуу. Яаманд бүх үеийнхэн дунд маш их нэр хүндтэй. Дэд сайд нар дундаас хамгийн бүтээлч нь байсан гэж дүгнэдэг.
2012-03-21
dutuu cohiulsan buh shig, enhboldiin shadariin duu yu dee
2012-03-21
tungaa:
uls ornii hugjild saad bolson MoAHiin teneg avgai zunsun uvgtsuul muruurei haritsgaa hereg deeree ihenh ni buunii nohoinuud bgaa jinhen temtsej bsan hedhen partizan bii ted bolgavyatai. battulga bol eh oron namiinh shuu dee ter yuniihaa ardchilal ene teree medeh ve dee
2012-03-21
maanag:
MoAX-iinhaa erguu zunuguudee zailuulaach ee
2012-03-21
Zochin:
Ene zaluu yu hiisen yum be, nudend haragdah yum lav baihgui deg. Gadaad yamniihan gej hudlaa mungu ursen humus. Tedniigee dagaj erhleed l taarsandag.
2012-03-21
AN:
Ene odoo bolidoo. U hij gavsan um be? Bolomj olgood said bolgood baihad uy ch hiigeegui shuu dee.
2012-03-21
anonymous:
zail zail ene 1 hudlaa gar
2012-03-21
Залуучуудыг шахах уу?:
SONIN.MN.-сайтад 2012.3.21 нд тавигдсан дараагийн Ерөнхийлөгч: хэн бэ?нийтлэлд үлдээсэн “МОНГОЛЧУУДАА САЙН БОДОЦГООХ УУ?” сэтгэгдэлийг уншаад Бодит үнэнийг эрж, Шудрага ёсыг хайж, Хариуцлагын тогтолцоог хүсэгч иргэдээ Асуултанд өх зөв хариултыг олохын тулд НЭГДЭЦГЭЭЕ ?
2012-03-21
AOH:
zaluusaa erh chuluuniihuu tuluu ardchilsan namiig songotsgooy!!!
2012-03-21
Hudlaa shtee unachad Namar ni hen devshdeg bilee ardchilsan namiinhan l devshdeg shtee hehe the geed bas unadag narantuya nymhuu Tanai Harzan gensek bn odontuya bugs l Hamar oron nutagt devshdeg
2012-03-21
АН ялна гэдэгт би итгэж байна. Залуучуудаа залуу үеэ дэмжье.
2012-03-21
Zochin:
Sain zaluu, chadaltai ch zaluu, amjilt
2012-03-21
gana:
Zaluu hun uls turd garaad ihiig hiij buteegeree 2012 onii songuuli shudarga bolno gej naidaj baina
2012-03-21
зочин:
Энэ нөхрийг огт танихгүй л юм байна.
2012-03-21
eku:
Demjdeg shuu taniig
2012-03-21
Muugii:
Sondort helehed uuruu ym meddegui hun bn. Bolor ded said bol chadwartai hunshuu.
2012-03-21
Мундаг чадалтай залуу гэж дүгнэдэг. Ийм залуучууд төр барих цаг болсоон.
2012-03-21
Зөв ярьжээ. АН одоо залуучуудаа дэмжих цаг болсон.
2012-03-21
СОНДОР:
ХЭНИЙ Ч МЭДЭХГҮЙ ЗАЛУУГ ХЭН ДАГУУЛААД ИРСЭН ЮМ БЭ ДЭЭ
2012-03-21
чи мэдэхгүй гэдэг жинхэнэ шалгуур уу? Ганхуяг, Содбилэг зэрэг МАН-ын эрхийн тэнэгүүдийг бодвол харин ч эмх цэгцтэй, эрүүл саруул хариулт өгсөн байна. АЗХ-ны гишүүн биш, гэхдээ хараад байхад зөв зүйтэй үйл ажиллагаа явуулдаг харагддаг. Амжилт хүсье.
dutuu cohiulsan buh shig, enhboldiin shadariin duu yu dee
Demjdeg shuu
2012-03-21
Залуучуудыг шахах уу?:
SONIN.MN.-сайтад 2012.3.21 нд тавигдсан дараагийн Ерөнхийлөгч: хэн бэ?нийтлэлд үлдээсэн “МОНГОЛЧУУДАА САЙН БОДОЦГООХ УУ?” сэтгэгдэлийг уншаад Бодит үнэнийг эрж, Шудрага ёсыг хайж, Хариуцлагын тогтолцоог хүсэгч иргэдээ Асуултанд өх зөв хариултыг олохын тулд НЭГДЭЦГЭЭЕ ?