Дорнодын архины үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
2012-03-21

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөт шалгалтын дагуу Дорнод аймагт архи, дарс, шар айрагны үйлдвэрлэл эрхэлдэг дөрвөн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.   Шалгалтаар дээрх газрууд нь  спирт тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, шар айраг, дарсны үндсэн түүхий эд болох жимс жимсгэнэ, арвай, зөрөг цэцгийн соёолжийг шинжилгээнд хамруулж, чанарын баталгаажилт эрүүл ахуй аюулгүй байдлыг хангасан тухай дүгнэлт гаргуулдаггүй байсан нь тогтоогджээ.   Мөн шинээр шар айрагны үйлдвэрлэл эрхэлж байгаа “Дөч гол” ХХК, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдын 2004 оны 58 дугаар тушаалаар баталсан “Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах үйлдвэрлэлд хяналт тавих журам”-ын дагуу аймгийн Засаг даргад даргад хүсэлт гаргаж, туршилтын үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл аваагүй зөрчил дутагдал илрүүлсэн байна.   Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хоёр сорьц авч, битүүмжлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Шалгалтын явцад 17 зөрчил дутагдал илрүүлснээс 13 зөрчлийг буюу 76.5 хувийг нь газар дээр нь арилгуулсан байна.   Архины үйлдвэрүүд нь үйлдвэрлэл эхэлснээс 10-15 дахь жилдээ тасралтүй ажиллаж байгаа учраас тоног төхөөрөмж нь хуучирч, хоцрогдон, өнгө үзэмжээ алдсан байдалд аж ахуйн нэгжүүд дүгнэлт хийж, техник, тоног төхөөрмжийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзлээ.Үйлдвэрийн технологич, мэргэжлийн ажиллагсадыг мэргэшүүлэх сургалт сүүлийн жилүүдэд хийгдээгүй, сургалтанд хамруулах асуудал орхигдсон байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин