Эрүүл мэндийн сэтгүүлчдийн уулзалт боллоо
2012-03-21

"Оюуны дархлаа" ТББ-ын дэргэдэх эрүүл мэндийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчид  Сэргээн засах үндэсний төвийн байранд ээлжит уулзалтаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяр, СЗҮТ-ийн захирал Ж.Тамир, ЧД-ийн ЗДТГ-ийн НХ-ийн ажилтнууд, "Оюуны дархлаа" ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар болон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцлоо.   Сэтгүүлчдийн уулзалтаар Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах болон нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах чиг хандлага, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар шинэ мэдээлэл авч, санал бодлоо солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаж, хийсэн ажлаа дүгнэсэн юм.   Энэ үеэр АИФО байгууллага, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн "Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах" төслийн хүрээнд СЗҮТ-д зохион явуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл өгөх 10 хоногийн сургалтын хаалтын ажиллагаа боллоо.   Энэхүү сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, гэр бүлд нь таниулах арга зүйг олгосон бөгөөд ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй буюу тархины саажилттай 15 хүүхдийг эцэг эхтэй нь хамт хамруулсан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хүүхдийн сэргээн засалтын талаар тодорхой мэдлэг, дадлыг олгохын зэрэгцээ хүүхдүүдэд хэрэгцээтэй ортопеди (зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл) болон протезоор хангалаа. Энэ бүх зориулалтын техник хэрэгслийн зардлыг нь АИФО байгууллага гаргасан аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин