Татварын байцаагчдыг сургах тохиролцоонд хүрчээ
2012-03-22

Татварын Ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Татварын Удирдлага Хамтын Ажиллагааны Газрын дарга Б.Эрдэнэбаатар нар БНЧУ болон БНФУ-д ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Татварын Ерөнхий Газар, БНФУ-ын Санхүүгийн Ерөнхий Газрын хооронд хоёр талын Хамтын Ажиллагааны Гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь татварын тухай хууль, түүний удирдлага ба хэрэгжилтийн талаар харилцан ойлголцлыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны үр өгөөжийг харгалзан, хоёр татварын албаны хооронд мэдээллийг харилцан солилцох талаар идэвхитэй хамтран ажиллах зорилготой юм. Мөн татварын албаны удирдлагуудын уулзалтын үр дүнд энэ оны зургадугаар сард Франц Улсаас мэргэжилтэн урьж, олон улсын татвараас зайлсхийхтэй тэмцэх схемийн талаар татварын улсын байцаагчдад сургалт зохион байгуулахаар тохиролцсон байна. БНЧУ-ын Татварын албаны удирдлагуудтай уулзсаны үр дүнд Монгол Улс болон Чех Улсын Татварын албад хооронд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Хамтын Ажиллагааны Санамж Бичигт гарын үсэг зурах, БНЧУ-ын Татварын Албаны сургалтын төвд Монголын Татварын улсын байцаагчдыг сургах талаар тодорхой тохиролцоонд хүрсэн байна.
Shuud.mn
Сонин хачин