ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев зэвсэгт хүчнээ сүүлийн үеийн зэвсэг техникээр зэвсэглэх тухайгаа мэдэгдлээ. Тэрээр Батлан хамгаалах яамны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо ийнхүү мэдэгдсэн байна.
АНУ-ын зүгээс пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь ОХУ-ын эсрэг биш гэдэг баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Оросын хувьд нөхцөл байдал өөрчлөгдөхөд ямар ч тохиолдолд бэлэн байх ёстой гэж тэрээр үзэж байгаа аж. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Москвагийн эсрэг бус гэдгийг баталгаажуулахыг АНУ-аас шаардсан ч ямар ч хариу өгөөгүй.
Тиймээс Калининград дахь радиолокацын станцыг байлдааны бүрэлдэхүүнд оруулах, стратегийн цөмийн хүчний барилга байгууламжуудын хамгаалалтыг бэхжүүлж, пуужингаас хамгаалах системийн удирдлага, мэдээллийн хэрэгслүүдийг эвдэх арга хэмжээг боловсруулаыг үүрэг болгоод байна.