Гардасил вакциныг 11 мянга орчим охин хийлгэжээ
2012-03-22

Өсвөр насны охидод умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хийх аян энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн билээ. Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Мянганы сорилтын сангаас энэ дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд энэ төрлийн өвчиний өндөр тархалттай Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон нийслэлийн Багануур, Баянгол дүүргийн 14248 охиныг хамруулах төлөвлөгөөтэй юм. Гурван тунгаар хийгдэх энэ тарилгын эхний тун хийгдэж дууссан байна. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдахаар төлөвлөсөн 14248 охины 76 хувь нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг Гардасил вакиныг сайн дурын үндсэн дээр хийлгээд байгаа гэнэ. Өмнөговь аймгийн хэмжээнд дархлаажуулалт 91.3 хувь, Сэлэнгэ аймаг 69.1 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 78.7, Баянгол дүүрэгт 65.3 хувьтай байгаа аж. Мөн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 40 охин вакцинд хамрагджээ. Энэ нь ойролцоогоор 11000 охин энэ аянд хамрагдсан гэсэн үг. Ирэх тав, есдүгээр сард болох дараа дараагийн тарилгад эдгээр хүүхдүүд хамрагдах юм байна.    
Shuud.mn
Сонин хачин
pzdaa nuudaa naad horoo bitgii bitgii hiigeed baildaa www.ubman.mn
2012-03-22