Аж ахуйн нэгжүүдийг цаасан дээрх амлалтаар хуурч байна
2011-10-14

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ‘Монгол 999 үндэсний нэгдэл’ хувьцаат компани, Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Аранзал Инвест ХХК-иуд УИХ-ын 39 дүгээр тогтоолын заалт болох аж ахуй нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн санал нь Монголын үндэсний компаниудын төдийгүй үндэсний эрх ашигт харшилна гэж үзэн мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдэлдээ өнгөрсөн оны долдугаар сарын долоонд УИХ-аар хэлэлцэж баталсан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” аж ахуйн нэгжүүдэд хувьцааны арван хувийг нэрлэсэн үнээр нь худалдах заалтыг цуцлах асуудлыг хэлэлцэн дэмжсэн тухай мэдээлэл гаргасан. Уг мэдээлэлд энэ шийдвэрийг гаргах болсон гурван үндэслэлийг дурьдсан юм. Тухайлбал Монгол Улсын хэмжээнд 53 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдгаас 23 мянга нь татвар төлдөг бөгөөд эдгээр нь цаагуураа 2700 орчим иргэнд харьяалагддаг гэсэн мэдээллийг Засгийн газар өгч байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2700 орчим иргэнд эзэмшүүлснээс 2.7 сая иргэндээ тэгш хуваарилах нь зүйтэй.Үндэсний аж ахуйн нэгж гэдгийг тогтоох боломжгүй. Учир нь үндэсний аж ахуйн нэгж гэдэг ойлголтыг тогтоосон хууль байхгүй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх замаар биш харин томоохон төсөл хөтөлбөрүүдийг дагасан бүтээн байгуулалтын ажилд оролцуулах нь санхүүгийн хувьд бодитой дэмжлэг болох аж. Эдгээр үндэслэлүүд нь бодитой бус хэмээн үзэж байгаа бөгөөд үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ гэдэг нь цаасан дээр үлддэг амлалт болон хувирсаар байна гэв. Үүнээс гадна Засгийн газар хувийн хэвшлийнхнээ дэмжихгүй гадаадынхныг үлүүд үзэх болсон. Тухайлбал “ Үндэсний АНН-үүдийг төлөөлөн эхний ээлжинд 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Тавантолгойн бүтээн байгуулалтанд оруулах саналыг “Эрдэнэс Тавантолгой: ХК-д өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 19 болон энэ оны хоёрдугаар сарын 24-ний  өдөр тус тус хүргүүлсэн боловч үл тоомсорлон хариу өгөөгүй. Харин Хятадын Чалько компаниас 250 сая долларыг хүүтэй зээлж, 5 жилийн хугацаатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ мэтээр хүргүүлсэн шаардлагыг авч хэлэлцэлгүй өнгөрөөсөөр байгаа юм.  Мөн сонгуулийн шоу болсон мөнгө тараах амлалттай адил бэлэн хувьцаа тараах оролдлогыг зогсоох ёстой гэж үзэж байна. Мэдэгдлийг дэлгэрэнгүйгээр нь дурдвал, 1.Таван толгойн төсөлд үндэсний компаниудын оролцоог 10 хувь нэрлэсэн үнээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах шийдвэрээс эргэж буцах, уг шийдвэрийг үндэслэсэн нотолгоонууд нь  хууль эрх зүйн хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн хувьд үндэслэл муутай Монгол улсын эдийн засгийн тогтвортой бөгөөд зөв бүтцийг бүрдүүлж байдаг суурь болох хувийн хэвшлийг үл хүндэтгэсэн, түүний цаашдын өсөлт, хөгжлийг боогдуулсан, нийгмийн баялаг бүрдүүлэгчид, ажлын байр бий болгогчдыг дутуу үнэлсэн харалган шийдвэр болох ёсгүй гэдгийг нэн түрүүнд онцгойлон тэмдэглэе. 2.10 %-ийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэсэн заалт нь стратегийн орд газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй өнөөгийн бодлогын орчинд тохирсон хамгийн оновчтой шударга шийдвэр бөгөөд үүнийг “шударга ёс” ярьж сонгуулийн уур амьсгалд тохируулан 20 хувь болгож нэгтгэн ард иргэдэд эзэмшүүлэх гэсэн шийдвэр нь өнгөн дээрээ шударга юм шиг харагдавч “шударга ёс” гэсэн ойлголтын олон улсад хэрэгждэг хууль зүйн болон эдийн засгийн утгаар нь авч үзвэл хамгийн шударга бус, оновчтой бус шийдвэр болно. Учир нь: а/ 10 %-ийг  үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэдэг нь “шударга ёсны “ гол шалгуур болох “тэгш боломж” олгож байна гэсэн үг юм. Гэтэл үүнийг социалист тогтолцооны гол шалгуур болох “тэгш хувиарлалт” болгохыг оролдох нь онолын хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн бодлогын том алдаа болно. б/ “эзэмшүүлэх”,”нэрлэсэн үнээр нь худалдах” гэсэн тэгш хуваарилалт, тэгш боломж олгох зарчмын 2 өөр ойлголтыг хооронд нь механикаар нийлүүлж “шударга ёс” гэж үзэж байгаа нь Монгол улсад баялгийг бүтээн, ажлын байрыг бий болгогч хувийн хэвшлийг ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна. 3. Үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах тэгш боломжтой болж түүнийгээ хэрэгжүүлснээр компанийН засаглал сайжирч санхүүжилтийн альтернатив эх үүсвэрүүд хөрөнгийн зах зээл дээр бий болж хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх төдийгүй зөвхөн банкны зээлээс 90 хувь хамаардаг санхүүгийн секторт бүтцийн өөрчлөлт гарах болно. 4. Монголын нийгэмд улам бүр газар авч халдварлаж буй “бэлэнчлэх сэтгэлгээ” гэсэн нийгмийн энэ гаж үзэгдлийг иргэдэд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлэх шийдвэр улам бүр даамжруулах төдийгүй, түүний  үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй харин ч хөдөлмөрлөж байж ядуурлаас гарна гэдэг энгийн үнэнийг эвдэх аюултай юм.
  1. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим
  2. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  3. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
  4. “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК
  5. Монголын Аялал Жуулчлалын Холбоо
  6. Махны холбоо
  7. Монголын барилгачдын холбоо
  8. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци
  9. Монголын Тээвэр зуучлагчдын холбоо
10. Монголын хүнсчидийн холбоо 11. Монголын Ноос Ноолуурын Холбоо 12. Монголын арьс ширний холбоо 13. Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо 14. Сав баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл 15. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл 16. Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл 17. Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл 18. Аялал жуулчлалын зөвлөл 19. Био эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл 20. Импортлогчдын зөвлөл 21. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл гэжээ. О.Ганчимэг
Shuud.mn
Сонин хачин
Now I know who the banriy one is, I'll keep looking for your posts.
2012-01-01
Great stuff, you hpeled me out so much!
2011-12-31
Now I feel stupid. That's celerad it up for me
2011-12-30
ta unegui ug nu gej bodood baigaa bol enduurel. zarj mungu bosgoh yum shuu dee. naadah chine odoo ard tumend zarj baina geed ta buhnees butsaagaad jorlongiin tsaasnii uneer tsugluulaad avah arga daa.
2011-10-16
demjij baina. humuus zugeer taraah yum oilgood baih yum. huvi humuus avch baina geed tsaana ni harin gants hujaa bugdiig ni avaad suuj baih vii dee gej aij baina.
2011-10-16
hujaa nart zugeer ugchuhuud hudaldaad avah gesen mongoliin aj ahuin negjeesee haramlaad. harinch huvi hunii gar deer ochood tegeed butsaad hudaldagdval jinhen hujaa nart ochih baih daa.
2011-10-16
ard tumend huvaarilah ni zuv.manaihan deer doorgui shunaltai yuma
2011-10-16
Now I feel stupid. That's celerad it up for me
Улирал болгон аж ахуйн нэгжүүдийн тайлан авах гэж бужигнуулж байдаг татварын алба яагаад байр сууриа илэрхийлэхгүй байна.Саалийн үнээнүүдээ хамгаалж давхар татвар авахаа бодох хэрэгтэй шүү дээ.Дандаа татвараа өг гэж дарамтлахаас өөр юу хийдэг юм бэ Татварын алба ? Татвар төлөгчдөө хамгаалж ганц үг дуугарахаас аягаад байгаа юм уу
2011-10-15
ard tumend 10%g ogoh .nemj 10%g zarah estoi tegj baij irgen bayn uls bayn bolno ta nar yagad hudal zutgeed baigaa ard tumen medej bgaa
2011-10-14
mongol 999 icheech
2011-10-14
ardcilsan nam mandatgui ura ura zasagiin gazariin 1 sain uils ne ene bolog
2011-10-14
999 zailaa hudaldaj avsan gerchilgeenuud ch unegui boloh geed uhlee yu
2011-10-14
BAGSH NAR EMCH NAR MALCHID HUDULMURCHID BID BUGD UURSDUU TOMOOS TOM KAMPANI YALGAH HEREGGUI BID BAS BAINGA TATVAR TULJ IRSEN .
2011-10-14
ARD TUMEND UG BI NASAARAA TURD AJILSAN TATVAR TULSUUR L IRSEN .ARDCHLAL HAANA BNAAAAAAAAAA
2011-10-14
ta unegui ug nu gej bodood baigaa bol enduurel. zarj mungu bosgoh yum shuu dee. naadah chine odoo ard tumend zarj baina geed ta buhnees butsaagaad jorlongiin tsaasnii uneer tsugluulaad avah arga daa.
Улс үнэгүй тарааж байхаар дотоодын компанид худалдаж мөнгөтэй болсон нь дээр Яахаа мэдэхгүй зарж мөнгө болгох гэж яардаг иргэн байснаас мөнгөө зарцуулж балансаа татвартаа тусгасан байх нь хамаагүй дээр
2011-10-14
demjij baina. humuus zugeer taraah yum oilgood baih yum. huvi humuus avch baina geed tsaana ni harin gants hujaa bugdiig ni avaad suuj baih vii dee gej aij baina.
Юм хийж байгаа аж ахуйн нэгжүүддээ хувьцаагаа худалдах нь зөв шүү дээ. Ер нь гадныхныг оруулах хэрэггүй. Энэ уурхайг Монголчууд дэлхийн түшинд ажиллуулж чадна гэдгийг Ухаа худагт харуулаад байна шүү дээ.
2011-10-14
Hulgaich S.Batbold Mongol eh ornoos mine M.A.Namtaigaa zailaasai.
2011-10-14
Zasgiin gazar sunutugei
2011-10-14
Монголын хамгийн эмзэг асуудал бол оюуны хоосролын дээд хэлбэр БЭЛЭНЧЛЭХ сэтгэлгээ бусуу Монголыг ийм болгохыг эруул ухаантай монгол хун хусэхгуй билээ Тэгэхээр энэ улс терчид гэгчдийн ихэнх нь ухаан самуурсан еерсдийгее ул мэдэгч нар бусад нь тэднийг хатган уймуулэгч еерсдийгее хэн юу хийж байгаагаа мэдэгч гадныхны гар хел бологчид болой Тэгэхдээ тэд ижил ялтай
2011-10-14
Zasgiin gazar, ih hurliin ner hund ulam unana daa. Bid hendee itgeh bolj bna
2011-10-13
МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ДЭНДҮҮ СУЛ ДОРОЙ БАЙНА МОНГОЛ УЛС ЭЗЭНГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО ТЭГСЭН МӨРТЛӨӨ МАШ ТОМ АЛБАТАЙ ЕРӨНХИЙ САЙД НЬ АЛВАТАА УДИРДАЖ ҮР ДҮН ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УДИРДАХ ЧАДВАРТАЙ МОНГОЛ УЛСАД ЗАСГИЙН ГАЗАР БАЙНА ГЭДГИЙГ ХЭЛЖ ЯРЬЖ ХАРУУЛЖ ЧАДАХ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА
2011-10-13