Сайд Н.Хүрэлбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2012-03-22

Улсын их хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баян-Өлгий аймагт ажиллаж, казах үндэстний Наурызын баярын хурал, ёслолын арга хэмжээнд оролцож байна. Улсын их хурлын даргыг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар дагалдан явж, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн ажил байдалтай танилцаж байгаа юм.   Ажлын явцад Эрүүл мэндийн сайд салбарын эмч мэргэжилтнүүд болон ард иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцан орон нутгийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлууд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жилд зохион байгуулж буй ажлыг газар дээр нь судалж, зарим тодорхой асуудлыг шийдвэрлэн холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн байна.   Тухайлбал, сум, өрхийн эмнэлгийн үйлчилгээнд нэг иргэнээр тооцсон санхүүжилтын тогтолцоог нэвтрүүлэх, “Эрүүл хүүхэд” аяныг идэвхжүүлэх, эрүүл мэндийн үзлэгийг үр дүнтэй зохион байгуулахыг чухалчлав. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар сумын эмнэлэг болон Сансар хувийн эмнэлгээр орж, хамт олонтой нь ажил байдлынх нь талаар яриа өрнүүлж, заавар зөвлөгөө өглөө.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
Bayan Ulgiid Mongol xyn bish bolsonshdee Tend ta nar turiin ajil xiij byi neg ch Mongol xyn olj xaraxgyi Yadaxdaa Shyyx Tcagdaa Gaali Procuroriig n Mongol xyn tavix xeregtei
2012-03-23
chi harsan yum uu. gazar deer ni? hotoos hudlaa yum saraachij mongol ulsyg hagaralduulj baidag teneg gar ve.
2012-03-23
Ingej tuilshrah hend heregtei yum be? davarsan barisan yu bnaa tend. Bi lav olj haraagui. Dastarhan ni delgeetei, urgelj elbeg delbeg ugtaj bdag shuu dee ted chini
2012-03-22
Хазар:
Баян-Өлгийн Монгол хүнийг хамгаалаачээ Казахууд даварч байна Сайдаа
2012-03-22
chi harsan yum uu. gazar deer ni? hotoos hudlaa yum saraachij mongol ulsyg hagaralduulj baidag teneg gar ve.