Ус сувгийнхан сургалтын төвтэй боллоо
2012-03-22

Ус сувгийн удирдах газрынхан өөрсдийнхөө боловсон хүчнийг бэлтгэж, мэргэжлийг нь дээшлүүлэх төдийгүй бүхий л насны иргэдэд усны зүй зохистой  хэрэглээний талаар мэдээлэл олгож байх сургалтын төвтэй боллоо.  БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан тус төвийн нээлт өнөөдөр боллоо.   Цэвэр, бохир усны хоолойн засварчин, насосны станц, цэвэрлэх байгууламжийн машинч, тоног төхөөрөмжийн засварчин, ус түгээгчийн мэргэжил олгох сургалтыг тус төвд зохион байгуулж байх аж.   Тус төвийг дээрх мэргэжлүүд болон сантехник, хлоржуулах байгууламж, хянах, хэмжих хэрэгсэл, усны тоолуур, автомашин, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин гээд тус байгуулагын ажилтнуудынхаа мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тоногложээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин