Туулын усыг 3000 хүн буухиалан хүргэнэ
2012-03-22

Туулын усыг аравнайлан Зайсангийн гүүрнээс Сүхбаатарын талбай хүртэл 3000 хүний гар дамжуулан буухиалж, Төрийн өндөрлөгүүдэд ёсчлон гардуулах ажиллагааны талаар Усны газар, “Ногоон суваг” ТВ-ээс мэдээлэл хийлээ. Энэ сарын 24-ны өдөр Сүхбаатарын талбайд 13.00-15.00 цагт хооронд Дэлхийн усны өдөрт зориулсан арга хэмжээг зохиох аж. Эхний хэсэгт “Ус ба оршихуйн төлөө алхацгаая!” уриан доор спортын уралдаан тэмцээнийг зохиох бол дараагийн хэсэгт Туул голоос аравнайлсан усыг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт  гардуулах юм байна. Туулын уснаас төрийн удирдлагуудад ийнхүү гардуулснаар ард иргэдийн санал хүсэлтийг төрд хүргэж буй билгэдэл хэмээн зохион байгуулагчид үзэж байна.   Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. 704км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840км2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрдөг. Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгадаг юм. Мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээгээр сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлөх болсон. Шинжилгээ хийхэд Туулын эхээс Зайсангийн гүүр хүртэл ус цэвэр гэсэн дүн гарчээ.   Харин Зайсангийн гүүрнээс баруун тийшээ урсаж буй хэсэгт бохирдлын хэмжээ нэмэгдэж, Төв цэвэрлэх байгууламжийн орчим бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрдэг байна. Төв аймгийн Өндөр ширээт болон Лүн сумын нутгаар дайран өнгөрөх хэсэгт усны бохирдол нь харьцангуй багасдаг аж. Түүнээс цаашлан Заамар орчим алтны компаниудын үйл ажиллагаатай холбоотой бохирдол эрс нэмэгдэж, Орхон гол руу цутгадаг  байна. Гэтэл Орхон голын ус цааш Сэлэнгэ мөрөнд нийлэн ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг.   Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усны агууламжин дахь бохирдол, хортой байдал нь харьцангуй бага буюу ахуйн шинжтэй байдаг бол Заамар сумаас цааш Орхон голд нийлж байгаа хэсэг нь химийн хор, уул уурхайн элдэв бодиоор бохирлогддог байна. Тиймээс дэлхийн цэвэр усны нөөц хомсдож байгаа гэдгийг хүн бүр санаж, усаа хайрлах, уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа байгалын цэвэр усыг ашиглах талдаа анхаарал болгоомжтой хандахыг хурлыг зохион байгуулагчид уриаллаа.   Дашрамд дуулгахад, “Ногоон суваг” телевизийн зүгээс “Цагаан баавгайн нэхэл” төслийн хүрээнд Хойд мөсөн далай руу аялж, дэлхийн дулаарал хойд тивд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай нэвтрүүлэг бэлдэхээр болжээ.   П.Наран  
Shuud.mn
Сонин хачин
hi:
shoudahaa boli
2012-07-19
Manaihan tom tenegtteg boljee yanaa, setgehuin doroitold buren avtjee. Usaa aravnailalgui yahav gehdee buuhailan hurgeh n bas toriin ondorlog nertei luibarchdad avaachdag n yaj baigaa um boloo. Ted haan umuu zaan umuu, tort es gej bailgui yahav arai ch dee, delhii niitees icheesei bilee, Uul usandaa orgodog baigaa daa, ee bayan hangai minee. mongolchuudiig iim teneg bolsniig haraad haramsaj baina.
2012-03-23
saraa:
ZAisangiin gvvrnees bol gaigvi tsewer BIOKOMINAT orchmoos deej avch xvrgyylbel yasan yum be Damjuulan xvrgex xvn oldoxgvi baigaa yum uu tegvel bid negdie Ta nariin sanaa zow bolowch dendvv SHOU shinjtei bolxoor olonxiin demjleg avaxgvi vr dvn ach xolbogdol tun taaruuxan DARGA NOEN xvnii oodgvi yg sanagdlaa bi vneniig xelxiig xicheelee ta xerxen xvleen avax ni tanii xereg
2012-03-22
TMJ studio:
http://www.facebook.com/pages/TMJ-studio/366926386681684
2012-03-22