Галаас 31 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалав
2012-03-23

Өчигдөр нийслэл хот гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн хоёр дуудлагатай өнжлөө.  Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж  байсныг, Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд 10х5 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж  байсныг унтрааж, галаас 31 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалж ажилласан байна.   Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд гарч  буй аливаа гамшиг осол, гал түймрийн шалтгаан нөхцөл нь иргэдийн санамсаргүй, болгоомжгүй байдалтай  шууд холбоотой байна. Иймд  иргэд сонор сэрэмжтэй байж, амь бие, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=S10jXFEmnbQ#!
2012-03-23