Олны хөлд дарагдсан үзэсгэлэнгийн үеэр банкууд зээлийн журмаа батласнаа зарлав
2012-03-24

Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх зорилго бүхий “Шинэ орон сууц-2012” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. МҮЭСТӨ-нд энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд 32 компанийн 45 хотхон, хороололыг танилцуулж байгаа юм. Мөн иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох банк болон барилгын материал нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байна. Манай сурвалжлах хэсгийг МҮЭСТӨ-нд очиход, уг үзэсгэлэнг сонирхохоор ирсэн 300 гаруй иргэн яг одоо баригдаж байгаа болон энэ онд багтаан шаваа тавих барилгуудтай танилцаж байлаа. Уг үзэсгэлэнд оролцогч барилгуудын хамгийн доод үнийг Налайх руу явах замд баригдаж буй “Ургах наран” хороолол 1 мкв 980 мянгаас нэг сая хорин мянган төгрөгөөр 36.5-61.2 мкв талбайтай байрыг сонгох боломжийг санал болгож байлаа. Харин дундаж үнэтэй орон сууцны хувьд “Delta” констракшнийн Баянгол дүүргийн VIII хороо буюу хорооллын эцэст ирэх есдүгээр сард ашиглалтад орох “Корea town-1” хотхон 1 мкв нэг сая 500 мянган төгрөг, 16-р хороололд ирэх аравдугаар сард ашиглалтад орох “Саруул тэнгэр” хотхондоо 1мкв нэг сая дөрвөн зуун мянган төгрөгөөр захиалга авч байлаа. Хамгийн үнэтэй сууцнуудын хувьд “Master properties”-ийн санал болгож буй “Romeo and Juliet” хотхон 1мкв нэг сая 700 мянгаас хоёр сая зургаан зуу, Улаанбаатар их дэлгүүрийн хажууд ашиглалтад орох “Ub town” хотхон 1 мкв 1650 ам.доллар, Хан-Уул дүүргийн хойно баригдаж буй “Porto Bianca” хотхон 1 мкв хоёр сая гурван зуун дөчин мянгаас гурван сая хоёр зуун тавин мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Дээрх үзэсгэлэнгээс орон сууц сонирхож ирсэн иргэдийн хувьд жижиг метр квадраттай буюу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт заасан буюу 50 мкв-аас доошхи талбайтай орон сууц ихээр сураглаж байлаа. Уг үзэсгэлэнд оролцож буй барилгуудын ихэнх нь энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орох бөгөөд иргэдийн сонирхож буй жижиг талбайтай орон сууц цөөн тоотой байгаа гэдгийг хэлж байлаа. Зарим барилгын компанийн ажилчид ирэх тавдугаар сараас орон сууцныхаа одоо мөрдөж байгаа үнийг нэмнэ гэдгийг дуулгаж байсан юм. Эдгээр компаниудтай зэрэгцэн үйл ажиллагаагаа сурталчилж байсан “Капитал” банкны ажилчид энэ үеэр нэлээд ачаалалтай ажиллаж байлаа. Учир нь тус банк нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болоод байгаа юм. Тус банкны зүгээс энэ долоо хоногт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зээл олгох журмаа баталсан байна. Дээрх хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд “Капитал” банкинд дараахи зээлийн материалыг бүрдүүлж өгөхөөр журмалжээ. Орон сууц худалдан авах зээлдэгчид тавих шаардлага: Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх, Сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилттай ажиллаж байгаа, цаашид тогтвортой ажиллах, Хувиараа бизнес эрхлэгч бол сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагааг тогтортой эрхэлсэн, үйл ажиллагааны орлого баримтаар баталгаажсан байх, Хэвийн зээлийн үлдэгдэлтэй байж болох бөгөөд зээлдэгчийн бүх зээлийн төлбөрийг өрийн дүнд оруулан тооцсон байх, Өрхийн өр, орлогын харьцаа татварын дараах орлогын 45 хувиас ихгүй байх, Хамтран зээл хүсэгч нь зээл хүсэгчийн гэр бүлийн гишүүн байх бөгөөд тухайн зээлийн зээл, хүүний төлбөрийг хамтран төлөх санхүүгийн чавартай байх /Гэр бүлийн гишүүд гэдэгт эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч хамаарна/, Зээл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ Зээл хүссэн өргөдөл Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн анкет, ЦЕГ-н тодорхойлолт / нэг сарын дотор авсан байх/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тодорхойлолт / нэг сарын дотор авсан байх, Байнга оршин суугаа Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/ 14 хоногийн дотор авсан байх, Түр барьцаа хөрөнгийн хувьд Улсын бүргэлийн ерөнхий газраас авсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэ йхолбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /14 хоногийн дотор авсан байх, Дундын өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих бол энэ талаархи гэр бүлийн гишүүд, хамтран өмчлөгч нарын бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, итгэмжлэл, Орлого нотлох бусад баримт буюу харилцаа, хадгаламж, картын дансны хуулга, Банкнаас шаардсан бусад бичиг баримт, Цалинтай холбоотой бүрдүүлэх бичиг баримт Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай тулгаж авах /сүүлийн хёор жилийн хугацаан төлсөн НДШ болон ажил албан тушаалын өөрчлөлтийн хавсралтын хуулбар/, Ажил олгогч байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байгаа хугацаа болон сарын дундаж цалингийн тухай ажлын газрын тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын газрын үнэмлэхний хуулбар, Бусад цалин, орлогыг батлах баримт, Хийснээр цалинждаг, улирлын чанаттай ажитай тохиолдолд цалнгийн тогтвортой байдлыг батлах баримт, Хувиараа бизнес эрхэлдэг бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ҮТЕГ-ын улын бүртгэлийн албаны тэмдгээр баталгаажсан хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээ /Нотариатаар баталгаажсан хуулбар/, Сүүлийн хоёр жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан, Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт /Нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай нь тулгаж авах/ Эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг батлах батлах бусад баримт, /нэг жил таван сараас доошгүй хугацаанд/, Өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын баримт, үр ашгийн тооцоо болон бараа материалын үлдэгдлийн тайлан, орлого зарлагыг тэмдэглэсэн хувийн тэмдэглэл, татвар төлөгчийн цэнхэр дэвтэр, Хамтран зээл хүсэгчийн зүгээс бүрдүүлэх бичиг баримт Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлгэдчийн нэгэн адил орлогоо тодорхойлох, Зээлдэгч болон хамтран зээл хүсэгчийн хоорондын холбоог тодорхойлох, Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлгэдчийн нэгэн адил бичиг баримт бүрдүүлнэ. ОССК-ын тавьж буй шаардлагад нийцсэн иргэд дээрх байдлаар банкинд бичиг баримтаа бүрдүүлж өгөх юм байна. Энэ долоо хоногийн байдлаар ОССК дээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт  хамрагдахыг хүссэн 130 орчим иргэний бичиг баримт ирээд байгаа ажээ. Энд цугласан иргэд  байрны урьдчилгаа төлбөрийг богино хугацаанд хуримтлуулахад багагүй хүндрэл байсан хэдий ч бага хүүтэй зээлд хамрагдаж орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлж байгаа төр, засагтаа талархаж буйгаа илэрхийлье гэж байлаа. С.Энхзаяа Н.Ариунаа      
Shuud.mn
Сонин хачин
батболдод итгэх ямар арга алга, энэ балай 6 % хүү гэдгээс болж байр улам л үнэд орж байна, энэ бол зүгээр согуулийн шоу бас сонгуулийн санхүүжилтээ босгох гэсэн МАН ээлжит атгаг санаа өөр юу ч биш
2012-03-26
зочин:
Олны хөлөөр далимдуулж төрөөс тогтоох үнэнд хязгаарлалт хийх гэсэн луйварчдын саналыг үзлээ, харлаа. ЯГ шатахуун, махны луйварчидыг дуурайж байна.Энэ үзэсгэлэнгээр барилгынхан үгсэн нэгдэхээ тогтлоо, тохирлоо...Харин засаг яах бол??
2012-03-26
baga dund orlogotoi irgediig bairtai bolgoh bish barilgiin companiudiig demjih hutulbur gevel taarna. huunii zuruu uniin usultiig guitsehgui bolson naad hutulburuus chin bolj
2012-03-26
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1200253
2012-03-26
өжэ:
С.Батболд ямарч боломжгүй байгаа нөхцөл байдлыг худлаа болж бүтэж байгаа мэтээр сонгуулийн өмнө энэхүү төслийг гарган ирж ард олныхоо эрэлт хэрэгцээ хүсэл мөрөөдлөөр нь тоглож байна. мэдээж байртай болоын туйлын хүсэл гэр хороололд амьдарч 360000 өрхөд болон бусад залуу шинэ гэр бүлийхнд байгаа. Энэ хүсэл мөрөөдлөөр нь сонгуулийн өмнөх шоу хийж байна. Учир нь сонгуулиар бэлэн мөнгө амлахыг хориглочихсон байгаа болохоор ингэж бас нэгэн хуурамч амлалт гаргаж байна. Хамгийн муухай нь энэ хуурамч төслөөс нь болоод байрны үнэ ханш огиоргуйд цойлоод гарчлаа. юун бага дунд орлоготой иргэдэд хандсан төсөл байхав дээ. хэр баргийн хүн авч чадахгүй өндөр үнэтэй байна.
2012-03-25
eniigee boli naad bairnii une chin delhiid baihgui ondor une hezee bairnii une m2 hoer say hurch baisiin obol zeel abahgaad hootsoldoj baihad zeel baihgui baisan yg barilgiin kom nii ajil ehelheer iim zeel geed unee nemhiimaa naad tosloo bolio tegehgui bol barilgiin une galzuurlaa ebroft ene 3nii 1eer abna
2012-03-25
irgen:
Bankuud gechiheed gants l bankni juram bn, juram garaagui l gej baisan, herev juram ni iim bol uneheer hetsuu yum bn aa, ene shalguuriig davaad avah hun hovor doo bairni baritsaa geh yum bairgui geed bairtai boloh gej bgaa humuust yamar baritsaa baih yum, ingej ard tumneer togloj bolohgui shuu dee
2012-03-24
Setguulch nertei daldaga ve.
2012-03-24
төр засагтаа баярлалаа гэж бна лээ гэж ирээл авч өхиймаа. тэнд чинь гайхсан, эргэлзсэн, халагласан хүмүүс л дүүрэн байх чинь лээ юун төр засагт баярлах шилний цаанаас чихэр долоолгож байхад
2012-03-24
ШАЛ ХУДЛАА ЮМ БИЧЖЭЭ. ӨНӨӨДӨР ЭНД БИШ ХАРИН КАПИТАЛ БАНК ДЭЭГҮҮР ӨНЖЛӨӨ. ТЭНД ЕРӨӨСӨӨ Ч 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ 10 ХУВИЙН УРДЧИЛГААТАЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ АЛГА БАЙНА. ӨМНӨ НЬ ЯМАР ШАЛГУУР НЭХЭЖ БАЙСАН ТЭР ЯНЗАНДАА Л БАЙНА. 30 ХУВИЙН УРДЧИЛГАА НЭХЭЖ БАЙНА. ХАРИН ХҮҮГИЙН ХУВЬД ӨНӨӨДӨР 6 ХУВИЙН ХҮҮГЭЭР ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ ХАРААХАН ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА ГЭЖ Л АМЫГ МААНЬ ТАГЛАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
2012-03-24
зөвхөн баячуудад л таарсан орон сууцны төсөл. Энэ төсөл барилгын компаниудын захиалгаар хийгдсэн эд болотой доо.
2012-03-24
энэ худлаа төслөөс болж хотод байрны үнэ галзуурч байна. Зарим нь бүүр дахин байрны үнээ нэмнэ гэж байх шив дээ. Ингэж ч ард түмнээ орон сууцжуулдаггүйл байхгүй даа. Хэн энэ үнэтэй юмыг чинь барах юм бэ.
2012-03-24
өөө энд чинь нааштай юм алга даа. Банк болгонд л байдаг шаарддаг зүйлүүд л байна шүү дээ.
2012-03-24
засгийн газар ингэж амьдралаас хол юмаар иргэдээ хуурч байхын оронд тодорхой ажлын хэмэг гаргаж байрны үнийн энэ өсөлт юунаас болоод байгааг олж тогтоож бодит үнэ гаргаж ирэх төсөл хийвэл харин зээлийн хүү бага ихээс үл хамааран иргэд байртай болох бодит нөхцөл болох биш үү.
2012-03-24
энэ бүхэн хэнд ч хамаагүй зүйл. Иргэн бүрт 1,5 сая төгрөг өгнө. гэдэгтэй тун ч адилхан байна даа. 2012оны 7 сараас хойш буюу сонгуулиас хойш энэ бүх шоу чимээ алдрах болно.
2012-03-24
br:
bankuud gechheed yu we? busdiig ni bicheech... setgvvlch gechhej ee
2012-03-24
shuudiinhan ajlaa sain hii l de. yamarch chadvargui amitad
2012-03-24
2 mal mini ee bankuud jurmaa batalsan gj yu hutsaad bgan be. end zugeer l kapital banknii zeeliin nuhtsul l ba shd. setguulch nertei archaagui mal tolgoituud
2012-03-24
baga dund orlogotoi irgediig bairtai bolgoh bish barilgiin companiudiig demjih hutulbur gevel taarna. huunii zuruu uniin usultiig guitsehgui bolson naad hutulburuus chin bolj