Сөүл алсын тусгалтай пуужин үйлдвэрлэнэ
2012-03-24

Сөүл алсын тусгалтай баллистик пуужин үйлдвэрлэх асуудлаар Вашингтонтой тохиролцсон тухай тус улсын хэвлэлүүд Ерөнхийлөгч Ли Мён Пакийн мэдэгдлээс иш татан мэдээлжээ.  “Ёнхап” агентлагийн мэдээлснээр БНСУ-ын тив алгасагч пуужин нь Хойд Солонгосын хойд хилийн бүсэд хүрэх чадвартай байх аж. Пуужингуудыг энэ оны дундуур үйлдвэрлэж эхлэх юм. Одоогоор хэчнээнийг үйлдвэрлэх нь тодорхойгүй байна.   Харин Олон улсын ажиглагчид БНСУ-ын шийдвэрийг БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй холбон үзэж байна. Сөүл нь Пхеньяны хиймэл дагуулыг цөмийн цэнэгт хошуутай тив алгасагч пуужин гэж үзэж байгаа юм. Гэвч Хойд Солонгосын эрх баригчид үүнийг үгүйсгэж олон улсын эрхийн дагуу аль ч улс сансрыг судлахад нээлттэй гэсэн дүрмийг баримталж байгаагаа илэрхийлжээ.   П.Нар
Shuud.mn
Сонин хачин