Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг 2030 он хүртэл сунгав
2012-03-26

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийн, боловсруулах ажлыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран хийж эхэлжээ. Энэ талаар гуравдугаар сарын 23-нд болсон “Олон улсын  хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас танилцуулсан юм. Ингэхдээ Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг танилцуулж, үүнд хотын төлөвлөлтийн тухайд буюу эхний ээлжинд алслагдмал дүүргүүдийг эрчимтэй хөгжүүлэх болон хүн амын нягтаршлыг тэнцвэржүүлэх ажлын хүрээнд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг  нийслэлийн дагуул хот болгох ажлыг эрчимжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэхийг зорьж байгаа гэв. Түүнчлэн 2020 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг 2030 болгон өргөжүүлж, 2030 он гэхэд тус дүүргүүдийн хүн амыг одоогийн байгаа төвшнөөс 4,15 дахин, хотын захын хороод, хот, тосгодын хүн амыг өнөөгийн төвшнөөс 30,5 дахин нэмэгдүүлэхээр тусгажээ.
Shuud.mn
Сонин хачин