Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлнэ
2012-03-26

Судан улсад үүрэг гүйцэтгэх 350 цэргийн алба хаагчид өнөөдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүлнэ. Энэ үеэр цэргийн алба хаагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно.   Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн оролцоно.   Мөн Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг, тэдний ар гэрийнхэн оролцох бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын гаднах талбайд 11.00 цагт эхэлнэ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
jjjj:
Batlan hamgaalah yam baishingaa yanzalmaar yum. Sumyn zahirgaany bair shig ineedtei baishin bh yum.
2012-03-26