Хөгжлийн банкны мөнгийг хэрхэхийг энэ долоо хоногт хэлэлцэнэ
2012-03-26

Засгийн газраас 600 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг Хөгжлийн банкинд олгосон. Одоогийн байдлаар дээрх өрийн бичгийн эхний 20 сая ам.долларын үнэлгээ бүхий бондыг хаалттай хэлбэрээр арилжаалж, Монголбанканд төвлөрүүлээд байна. Үлдсэн бондыг саяхан олон улсын зах зээл дээр арилжаалж, 580 сая ам.долларыг Хөгжлийн банкны дансанд байршууллаа. Хамгийн гол нь өнгөрсөн жил хаалттай арилжаалсан 20 сая ам.долларыг ашиглаагүй байсан юм. Ингэснээр Хөгжлийн банк томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бэлэн болсон гэсэн үг. Гэхдээ 600 сая ам.долларыг юунд зарцуулах тухай нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт нийтэд мэдээлнэ гэв.
Shuud.mn
Сонин хачин