Халдварт өвчний 294 тохиолдол бүртгэгджээ
2012-03-26

Энэ сарын 17-23-ны өдрүүдэд нийслэл хотод долоон төрлийн халдварт өвчний 294 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, вируст гепатит 44, салхин цэцэг 31, гахайн хавдраар 186 хүн өвчилсөн байна.   Энэ өдрүүдэд улсын хэмжээнд 169476 хүн амбулаториор үйлчлүүлсэн нь өмнөх долоо  хоногоос 24 мянга гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үзлэгийн  9.9 хувь нь  томуу, томуу төст гэж оношлогдожээ.   Улаанбаатарт томуугаар өвчлөгсдийн  83.4%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 54.4%-ийг дөрвөн хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрвөн хүртэлх насны хүүхдийн өвчлөл 2.7%-иар нэмэгдсэн байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hun bur garaa sain ugaaj suriya. bas nus tseree gudamjind hayahgui baimaar bn. tegwel haldwar owchin garah n ers buurna.
2012-03-26