"Цагдаагийн экс дарга нарын хэргийн шүүх хуралд сэтгүүлчид оролцох боломжгүй байх"
2012-03-26

 УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахи үймээнээр  таван хүн амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нар  нөгөөдөр шүүгдэнэ. Эл хэргийн улмаас хүүгээ алдсан хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр О.Баасанхүү оролцоно. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Та долдугаар сарын 1-ний хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр нөгөөдөр шүүх хуралд оролцоно.  Хавтаст хэргээс тодорхой зүйлс алга болсон гэж үнэн үү?

- Би энэ хэрэгт шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Шүүгдэгч нарын гэм буруутайг хангалттай нотлох баримт энэ хэрэгт байгаа нь үнэн. Өршөөлийн хуулиар зүйлчилсэн заалтаар шүүхэд шилжүүлээгүй учраас шүүх хурал явагдаж, гэм буруугийн асуудал хэлэлцэх нь зайлшгүй юм. Хурандаа нар хэргээ хүлээсэн учраас тэд гэм буруутай гэж прокурорын тайлбар хийгээд байгаатай санал нийлэхгүй. Магадгүй прокурорууд чухал гол баримтуудыг санаатай шалгаагүй, шалгасан ч нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байх талтай учраас шүүгдэгч нарын өөрсдийнхөө нь үгээр нь шүүх хурал болохоос өмнө тэднийг ялалаад байна уу гэж хардлага байна. Тиймээс хавтаст хэргийг маш анхааралтай, хуудас бүрээр нь дугаарлан уншиж байна. Одоохондоо таны асуусан зүйлд хариулах боломжгүй.

-Нөгөөдөр болох шүүх хуралд нэмж гэрчүүд оролцох уу?

-Уг нь би энэ сарын 14-ны өдөр болсон шүүх хурлын үеэр гэрч дуудаж шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Гэтэл  шүүхээс миний  тавьсан хүсэлтийг хангаагүй. Тэгэхээр нэмж гэрчүүд оролцохгүй.

-Экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хуралд ирэх үү?

-Шүүхээс оролцуулна гэсэн шийдвэр гарсан л бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх учиртай. Миний хувьд хуралд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцоно. Уг нь өмнөх хурлаар  цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг зөвхөн төрийн нууцад хамаарах хэсгийг нь хаалттай,  бусад хэсгийг нь нээлттэй явуулж болно гэж шүүгч хэлж байсан. Гэхдээ би яг цаасан дээр гарсан захирамж хараагүй. Ер нь  энэ хурал хагас нээлттэй болох захирамж гарсан ч  Цагдан хорих төв  онцгой бүс гэдгээрээ   сэтгүүлчид нэвтрэх боломж гарахгүй л болов уу.

Цагдаагийн дарга нарт дээд тал нь хэдэн жилийн ял өгөх бол?

- Цагдаагийн дарга нарт хуулиаараа бол 5-10 жилийн хорих ял өгөх учиртай

-Өршөөлд хамрах уу хуулиараа?

-Шүүх хурлын үеэр прокурор санал хэлнэ, шүүх тэр прокурорын төлөвлөсөн ялаас гурван жилийг хасна. Цагдаагийн дарга нарт үүсгэсэн зүйл анги нь хүнд зүйл анги учраас хэсэгчлэн өршөөлд хамрагдах боломжтой. Цэргийн гэмт хэргийн зүйлчлэл нь хүчингүй болсон зүйл анги биш.

-Долдугаар сарын 1-ний хэрэг бүхэлдээ улстөржиж байна гэх нийгмийн хандлага байна л даа. Та бас улстөржөөд байгаа юм биш үү?

Би улс төржмөөргүй байна. Улстөрчид бодит үнэнийг тогтооход саад учруулж байна.

- ТВ9 телевизийн  сэтгүүлчдийн хэрэг ямар шатандаа байна вэ?

-ТВ9 телевизийн сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 111.2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна лээ. Өмнө нь  прокурорын байгууллагаас  ТВ9 телевизийн ажилчдын хэн нэгнийг сэжигтэн яллагдагчаар таталгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн хэрэг гэж би үзээд эл хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм л даа. Уншигчдад ойлгомжтойгоор хэлэхэд  эрүүгийн хэрэг гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүн, гэмт хэргийн улмаас хохирсон хүн, тэр гэмт хэргийн шалтгаант холбоо гэсэн зүйлсүүд  нэг  дор байсан цагт  сая гэмт хэрэг хэмээн үзэж, гэм буруугийн асуудлаар мөрдөн шалгалт хийдэг юм.  Мөн түүнчлэн мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулж болохгүй үндэслэл гэдгийг ЭБШ хуулийн 49.1.4 т “өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл” гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр хошууч хошуучийнхаа өргөдлийг шалгаж, жирийн иргэдийг мөрдөн мөшгөх зорилгоор сэжигтэн яллагдагчгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгааг шууд бус хувийн сонирхолтой гэж үзээд хүсэлт гаргасан. Гэтэл миний хүсэлтэд шүүхээс хуулийн хугацаандаа хариу өгөөгүй.

-Таны гаргасан өргөдөлд хариу өгсөн юм биш үү?

 -Прокурорууд  өөрсдийнхөө бичиг хэрэгт миний хүсэлтийн хариуг дамжуулан  өгсөн, тэр нөхөр нь ажлаа хийгээгүй гэж мэдэгдэж байгаа нь хуулийг санаатайгаар гуйвуулсан тайлбар гэж би ойлгож байна.  Учир нь ЭБШ хуулиар прокурор хүсэлт, гомдолд хуулийн хугацаанд хариу өгнө гэсэн заалт байдаг болохоос, бичиг хэрэг нь  хариу өгнө гэсэн заалт байхгүй. Би ТВ9 телевизийн хамт олоныг мөрдөн мөшгөх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэсэнийг хэрэгсэгүй болгох хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг  өгөхдөө мөрдөн байцаагчийн  хууль бус үйлдлүүдэд гомдол гаргасан нь үнэн. Бас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг ч тухайн өргөдөлдөө тодорхой тусгасан. Тиймээс миний хүсэлтийг  ЭБШ хуулийн 102.1 д зааснаар прокурор 5 хоногт хариулах үүрэгтэй. Түүнчлэн прокурор миний хүсэлтийг гомдол гэж үзсэн ч гэсэн, прокурын зүгээс хариу өгөх хуулийн хугацаа нь бүрэн  дууссан гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тиймээс прокурууд ЭБШ хуулийг зөрчин, улс төрийн зорилгоор асуудалд хандаж, дуртай үедээ мэдэгдэл хийж, олон түмнийг төөрөгдүүлдэгээ болих хэрэгтэй.

Н.Бүжин

 

 

Shuud.mn
Сонин хачин
Hohirogch nart:
Hohirogch nar ni ene Baasankhuu omgoologchiig solison ni deer sanagdaad bna shuu. Yor ni l nogoo taldaa ajilaad bgaa yum shig sanagdaag baikhiin ene yariltslagiig ni unshisian chini.
2012-03-27
Баасанхүү өмгөөлөгч бол н.энхбаярын уяаны ноходын нэг нь бөгөөд ганц намбарын хүүгээр зогсохгүй Нямдоржийн хармаанаас бас жаахан юм саадаг байдал харагдаад байгаа даа.
2012-03-26
ene neg l sejigtei ym yariad bna daa hohirogchiin umguulugch geh bag zuusen shuugdegchiin tald uilchleed bna shuu dee yana daa
2012-03-26
Hehe:
Ter hazgai heltend hashaa baisan avh ugch baisnaas uuruu hairtsag suu avaya daa Olon Saya tugrugtei hund bidnii 10 tugrug yu boloh v e deee. uvsiinhnii jujig duusdaggui ee. Hhehehhe
2012-03-26
ganaa:
Дээр бичсэн хүний саналыг дэмжиж байна. 21000-аасаа монголын ард түмэн бүгдээрээ арав арван төгрөг хандивлаад нэг хашаа байшин Толгойтын эцэст авч өгье. Тэр бидний төрд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн юм чинь. Түүний хүчинд шударга шүүх, ард түмнээ бууддаг цагдаагийн дарга нартай боллоо шүү. Хандивт нэгдээрээ
2012-03-26
hun burees 100 togrog avaad nyamdorj saidad ger avch oge gej mongoliin buh ard tumendee urialj baina. 90 onoos hoish mongoliin said ih hurliin darga ,geh met bidniihee toloo chomgoo dundartal yavsan saiddaa tuslaya mongoliin ard tumeen sain sanaani uzuuert tos gedeg dee. yadaj ooriin gesen gertei bolchihvol ajilaa sain hiinee dee ard tumeeeen
2012-03-26
ongorson onii 12sariin 15nd usa-s buusan ulsiin dugaaraa avaagui 2004 onii 4700 motortoi zov taldaa rulitei, avtomat kroptoi, uharahiin camer, dotor suudliin delgetsuudtei tsembiisen lexus 470 mashiniig yaraltai zardiimu. avsan hun alzahgui 1 ch sev, duu shuugui tsembiisen saihan amitan bna. sain mashin eriin chimeg iluu shuu iluu iluu!!! utas:99131767; 96031767
2012-03-26
Baasanhuu Nyamdorjiin buunii nohoi baih shig sanagdaad baigaa yum daa
2012-03-26
иргэн:
ХОХИРОГЧ ОЛОН ШҮҮ ДЭЭ? тЭД ШҮҮХ ХУРАЛД БАЙЛЦАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ? ӨӨР өмгөөлөгч хохирогч талд оролцох ёстой? Ганц БААСАНХҮҮ аль талд үйлчлээд байгаа нь ойлгомжгүй байна????
2012-03-26