Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
2012-03-27

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл  Монгол Улсаа төлөөлөн гадаадын зарим улс оронд ажиллахаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. БНЭУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, БНАСАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нарт УИХ-ын дарга хандан, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ томилогдон очиж ажиллах гэж буй тухайн улс, орныхоо Монгол Улсын талаар явуулж буй олон талт гадаад бодлогын хүрээнд болон Монгол Улсын Их Хурлын түвшинд өөрөөр хэлбэл, тухайн улс орнуудын Парламенттай манай зүгээс харилцах харилцаа, хамтын ажиллагааны чиглэлд чухам ямар бодлого, үзэл баримтлалын дагуу ажиллах талаар голчлон зөвлөмж, чиглэл өглөө. Парламентаар дамжин хэрэгжиж буй харилцаа бол үнэн хэрэгтээ ард түмнээр дамжин хэрэгжиж, биеллээ олдог гадаад бодлогын хувьд ч тэр харилцааны нэлээд чухал хэсэг мөн гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцолж, Элчин сайд эрхмүүдийн шинэ албанд амжилт хүссэн юм. Ноён Элчин сайд С.Баяр, М.Ганболд нар ч хүлээлгэсэн итгэл, найдварыг нэр төртэй биелүүлж, томилогдон очиж ажиллах улс, орнуудын Монгол Улстай харилцах харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулахад бүхий л бололцоо, хүч чадвараа дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Shuud.mn
Сонин хачин
Arhichin Sanjiin Bayar mun uu.
2012-03-27