Карлос Тевесийг 1.5 сая паундаар торгоод орхих уу?
2011-10-13

Английн “Манчестер Сити” довтлогч Карлос Тевесийг гэрээгээ зөрчсөн хэмээн үзэж, 1.5 сая ам.долларын торгууль ногдуулж магадгүй тухай The Independent мэдээлжээ. Тевес Аваргуудын лигийн хэсгийн хоёр дахь тоглолтод Германы “Байерн”-ийн эсрэг сэлгээгээр талбайд гарахаас татгалзсан нь томоохон зөрчилдөөн үүсгээд байгаа билээ. 1.5 сая ам.доллар гэдэг нь Карлос Тевесийн зургаан долоо хоногийн цалин юм. Өөрөөр хэлбэл, “Манчестер Сити” түүнийг зургаан долоо хоногийн цалингаар торгоод, багтайгаа хамт бэлтгэл хийхийг зөвшөөрөхөөр болсон бололтой. Зарим хэвлэлд гарсан мэдээллээс үзвэл Тевес маргаашаас багийнхаа бэлтгэлд нэгдэх юм байна. Харин “Дахиж Тевесийг багтаа тоглуулахгүй” гэж мэдэгдсэн Роберто Манчини энэ нөхцөлд хэрхэн хандах нь сонирхолтой татаж эхэлжээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
Ivette Larate:
you happen to be in reality a superior webmaster. The site loading pace is fantastic. It seems that you might be performing any special trick. Also, The contents are masterwork. you've performed a excellent approach in this subject!
2011-12-12
barag 2 sariin calin . huurhi mongolchuud min yaaj amidraad bnaa .
2011-10-13
teges hiij bgaal uvul neg tiishee yavuulah bhdaa.
2011-10-13