Гурван талт хэлэлцээр маргааш эхэлнэ
2012-03-27

Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан нийгэм зөвшлийн гурван талт хэлэлцээр маргааш Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд 15.00 цагт эхэлнэ.   Энэ удаагийн хэлэлцээрээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс таван асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэх юм. Тухайлбал, цалингийн тогтолцоог өөрчлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх саналыг тавих аж.   Мөн хөдөлмөр нийгмийн эрх зүйн орчныг сайжруулах  зэрэг саналууд багтжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин