“Худалч залуу” нээлтээ хийв
2012-03-27

“Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүүгийн продюссерлэж, өөрөө гол дүрд нь тоглосон  “Худалч залуу” уран сайхны кино өчигдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киноны жүжигчин Т.Бархүүгээс гадна “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн болон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, С.Хүрэлхүү болон Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ё.Алтангэрэл, Б.Отгонбат, “ТВ Коктейль”-ийн жүжигчин Ж.Цэнд-Аюуш гээд хошин урлагийнхан энэхүү уран бүтээлд дүр бүтээжээ.   Өнгөрсөн долоо хоногт кино театруудаар гарч эхэлсэн уг киноны нээлтэд Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу эхнэрийн хамт, жүжигчин Ц.Онон, Г.Нарансолонго болон тус продакшны залуу жүжигчин, жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг, “ТВ коктейль” хамтлагийнхан, жүжигчин Э.Ууганбаяр гээд дэлгэцийн урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Харин энэ үдшийн содон зочин бол амаржаад удаагүй байгаа, жүжигчин Т.Бархүүгийн гэргий Гавьяат жүжигчин И.Одончимэг байв.   Тус киноны уран бүтээлчдийн зүгээс өөрсдийн энэхүү бүтээлээрээ дамжуулан өнөөгийн Монгол залуусын амьдралын гэгээлэг зүйлсийг хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг зорьсон аж. Кинонд өгүүлснээр хотод амьдардаг нэгэн залуу хөдөө байгаа эцэг эхдээ хүнтэй гэрлэх гэж байна хэмээн худлаа хэлэн мөнгө нэхнэ. Ямар ч хүнийг итгэтэл худлаа ярьчихдаг залуугийн аав хөдөөнөөс хүүгийнхээ шинэхэн эхнэртэй  танилцаж, улмаар бэрээ гуйхаар хотыг зорино. Тэгтэл худал хэлж, ааваасаа авсан мөнгөө аль хэдийнээ үрэн таран хийчихсэн залуу сайн танил ахынхаа эхнэрийг өөрийн эхнэр хэмээн эцэгтээ танилцуулснаар киноны үйл явдал өрнөнө. Үүнээс цааш үл ойлголцсон олон үйл явдлууд ар араасаа өрнөж, худалч залуу сүүлдээ худлаа хэлсэн нь илчлэгдэн бүх үнэнээ аавдаа хэлнэ.   Киноны төгсгөлд жүжигчин Бархүүтэй цөөн хором ярилцлаа. -Анхны бие даасан кино бүтээлээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Киног бүтээхэд хүндрэлтэй асуудал хэр байв? - Мэдээж хэрэг, киноны санхүүжилтээ шийдвэрлэхэд багагүй асуудалтай тулгарч байсан. Гэхдээ бид киногоо хийж чадлаа. Өнөөдөр миний хувьд сайхан өдөр байна. Хийсэн бүтээлийнхээ үр шимийг хүртээд, мэдрээд зогсож байгаа минь үнэхээр гайхалтай хэрэг. Кино маань залууст таалагдаж байгаа нь чухал. Хамгийн гол нь бид нийгмийн бараан сэдвийг хөндье гэж бодсонгүй. Монголын нийгэмд гэгээлэг зүйлс олон бий. Монгол улс маань хөгжиж байгаагийн хэрээр залуусын үзэх, харах зүйл илүү гэгээлэг байх хэрэгтэй ёстой. -Гол дүрийн баатар маань өлгийтэй хүүхдээ палкон дээрээс унагаачих дөхдөг дөө. Хүүхдийн оронд орлуулсан зүйл байсан  уу? - Зарим зураг авалтуудаа мэдээж хэрэг өөрсдийн  гараар хийсэн хиймэл зүйлүүдээр орлуулсан. Харин хүүхдээ унагах шахсан яг тэр агшинг бид амьд бодитой байлгахаар шийдсэн юм. Тиймээс жинхэнэ хүүхэдтэй зураг авалтаа хийсэн. Дараа нь үзэхэд их л  эвгүй санагдаж байна. Ер нь их эвгүй зураг авалтууд манай кинон дээр нэлээд байгаа. -“Худалч залуу” кинонд нийт хичнээн уран бүтээлч оролцсон  бэ. Олон сайн уран бүтээлчид тоглосон харагдана? -Манай  кинонд 50 гаруй уран бүтээлчид гар бие оролцлоо. Чанартай кино хийхэд сайн жүжигчдээс гадна сайн баг хамт олон чухал байдаг. Тиймээс сайн уран бүтээлчид, жүжигчид хамтран киног минь амилуулж өглөө. Кино маань хүмүүст хүрсэнд баяртай  байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
gerlee:
hyrlee huvi hyn ni bid nart hamaagyi. zygeer ineed hyrgemeer turulhiin hoshin medremjtei shyy hyleen zuvshuuruh heregtei naizaa.
2012-03-28
зочин:
бархүү одноо 2т амжилт хүсье
2012-03-27
bolor:
hurlee gej alia salbadai hoshin shogoos zail
2012-03-27