Эверестийн ноён оргилд дайралт хийх уулчид эх орноосоо мордлоо
2012-03-29

Монголын уулын спортын  болон  боксын спортын нэгдүгээр зэрэгтэй, марафон гүйлтийн тамирчин Дархан-Уул аймгийн МоАХ-ны гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай Эверестийн ноён оргилд дайралт хийхээр болжээ. Багийн бүрэлдэхүүнд уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж тэргүүтэй тамирчид багтсан байна. Манай тамирчдын хувьд анх удаа дангаар багаа бүрдүүлж Эвэрестийг зорьж буйгаараа ихээхэн онцлогтой. Баг тамирчид өнөөдөр  эх орноосоо мордож 4000-аас дээш  метртэй 14 ууланд дайралт хийж, ирэх тавдугаар сарын 20-нд үндсэн дайралтаа эхлэн  27-28-ны  өдрүүдэд  авиралтаа өндөрлүүлэх аж. Тэд  нийт 8850 метр өндөрт гарах төлөвлөгөөтэй байгаа ажээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
bat otgon:
2 ni l amid ireh um ba
2012-03-29
and:
Tsogzolmaadaa amjilt husie.Chin zorigt busgui mini.10 jiliin chini and bna.Iluu.Iluu.Iluu baigaarai.
2012-03-29
Altainhan:
Mash sain bna. Teveenee chi Chadnaa chamd bolon Mongoliin erelheg uulchiddaa amjilt husie. Tsogzolmaa guai ch Manai nutag ta mundag shu. Bid demjij Yalaltiin daraa tuslanaa bayar hurgie.
2012-03-29