Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөв
2012-03-29

Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд эмч, эхчүүдийн оролцоог сайжруулах, санал бодол солилцох зорилготой "Эх, нярайн эрүүл мэнд" зөвлөгөөн болжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын орлогч, Клиникийн нэгдүгээр амаржих газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцжээ. Зөвлөгөөнөөр “Эх нярайн эрүүл мэнд 2011-2015” төлөвлөгөөний 2011 оны хэрэгжилт, эх, нярайн эндэгдлийн шалтгаан, хүндрэлийн байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүд, түүнээс сэргийлэх арга замуудын талаар хэлэлцэж, харилцан санал солилцож, цаашид тавих зорилтоо тодорхойлсон байна. Мөн энэ онд хийх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийж танилцуулжээ. Дашрамд дурдахад, тус дүүргийн хэмжээнд  өнгөрсөн онд 3201 эх төрж, 3212 хүүхэд мэндэлсэн ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 292 төрөлтөөр нэмэгдсэн байна. Нийт төрсөн эхчүүдийн 0,43 % нь гэртээ төрсөн нь урд оны мөн үеийнхтэй харьцуулахад 0,12 хувиар буурсан үзүүлэлт аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин