Өнгөрсөн онд Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвөөс манай улсын анхны төрийн өмчит хос хэлний “Шинэ эрин” дунд сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаад кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх албан ёсны зөвшөөрлийг олгосон аж.
Харин энэ сарын 26-нд төрийн өмчит хос хэлний “Монгол тэмүүлэл”, “Шинэ эхлэл” олон улсын лаборатори дунд сургуульд кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх албан ёсны зөвшөөрлийг Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн тэргүүлэх мэргэжилтэн профессор хатагтай Жил Жонсон гардуулан өглөө.
Хатагтай Жил Жонсон манай улсад долоо дах удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд тэрээр манай улсын бага дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх ажлын явцтай танилцаж хамтран ажиллаж байгаа юм байна.
П.Наран