Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.1 хувиар өсчээ
2012-03-30

Статистикийн хорооноос Улаанбаатар хотод худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулсан судалгаа энэ сарын 28-ны байдлаар гаргажээ. Судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ  өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өсчээ. Тухайлбал, өмнөх сартай харьцуулахад  хонины мах 15.2 хувь, үхрийнх 7.5-10.6 хувь, адууных 24.3 хувь, ямааны махны үнэ 22.5 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 0.7 хувь, хонины мах 1.2 хувиар өсчээ. Харин адууны мах 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гурилын үнэ өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 1.7 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ 1.4 хувиар буурсан байна. Харин элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулбал 2.7 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин