Г.Долгорсүрэн: Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян 4-р сарын 30-ны өдрийг дуустал явагдана
2012-03-30

Голомт банк 2011 онд Монголд анх удаа “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” зарлаж, өнгөрсөн жил гаруйн хугацаанд 300 орчим хүнийг ажлын байраар хангасан байна. Харин  энэ сарын 26-наас эхлэн  дөрөв дэх удаагийн“Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” эхэлсэнтэй холбоотойгоор Голомт банкны Хүний нөөцийн хэлтсийн Ахлах ажилтан Г.Долгорсүрэнтэй ярилцлаа. -Голомт банкны Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Аяны зохион байгуулагдах давтамж тогтсон хугацаанд явагдаж байна уу аль эсвэл Голомт банкны хүний нөөцийн эрэлт хэрэгцээнээс хамаарч байна уу? Энэ талаар яриагаа эхлэе? -Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян зохион явуулах бидний санал санаачлага, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ гарсан үед нь сонин дээр зар тавьж, зарынхаа дагуу сонгон шалгаруулдаг уламжлалыг эвдэж хамгийн гол нь тухайн хүнийг ажлын байрны бүрэн шаардлага хангахуйц түвшинд сурган бэлтгэж, ажлаар хангахад чиглэж ирсэн. Тиймээс цаг хугацаанаас хамаарахаас илүүтэй хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлт хийж, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлж байна. Нөгөө талаар Голомт банкны үйл ажиллагааны цар хүрээ өдөр ирэх тусам өргөжин тэлж байна. Энэ онд бид ажилтнуудынхаа тоог 15 орчим хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Банк санхүүгийн байгууллагад ажилд орох босго өндөр гэсэн ерөнхий ойлголт бидэнд  байдаг. Бүрдүүлэлтийн аянд хамрагдаж, ажилд орох хүсэлтэй хүмүүсийн хангавал зохих нийтлэг шаардлага юу вэ? Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны бас нэг онцлог бол мэргэжил харгалзахгүйгээр Голомт банкинд ажилд орох чин хүсэлтэй хүмүүсийг бүртгэн авч байгаа. Учир нь бидэнд хандаж, аяны хүрээнд материалаа ирүүлсэн бүх хүмүүсийг судлан сонгон шалгаруулалт хийгдэх бөгөөд сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст сургалт явуулж түүний дараа ажлын байранд хуваарилна. Харин холбогдох албан тушаал бүрт хамаарагдах шаардлага өөр өөр байгаа. -Аянд хамрагдах хүний тоо хязгаартай юу? Хамрагдсан нийт хүмүүсээс хэд нь ажилд орох магадлалтай вэ? -Аянд хамрагдах хүний тоонд бид хязгаар тавихгүй. Хамрагдсан хүмүүсээс сонгон шалгаруулалт явуулж ажилд авахаас гадна нөөц бүрдүүлнэ. -Их дээд сургуулийн төгсөлтийн баяр удахгүй болох гэж байна. Энэ жил сургуулиа төгсөх оюутнууд энэ аянд хамрагдаж болох уу? Энэ хавар сургуулиа төгсөх оюутнууд энэхүү аянд хамрагдах бүрэн боломжтой. Бид Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, дадлага зэрэг оюутнуудад чиглэсэн олон үйл ажиллагааг зохион явуулдаг. Сургуулиа төгсөхөөс өмнө бүртгүүлээд, төгссөнийхөө дараа ажилд орж болно. -Гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаад эх орондоо удахгүй ирэх гэж байгаа иргэд яаж хамрагдах вэ? Өмнө зохиогдсон Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянууд гадаадад сурч байгаа оюутан залуусын анхаарлыг ихээхэн татсан. Энэ удаад ч мөн гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа хүмүүс бүрдүүлэлтийн аянд хамрагдах бүрэн боломжтой юм. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com/mn/job/jobs цахим хаяг, hrgolomt@golomtbank.com, hrgolomt@yahoo.com и-мэйл хаягуудаар авч болно. -Сургуулиа төгсөж буй оюутнууд, гадаадад сурч ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэд, ажлаа сольж банкны бизнест хүч сорихыг хүсч байгаа хүмүүс танай аянд хамрагдахын тулд хэнд яаж хандах вэ? -Энэ удаад бид “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны мэдээллийн төв”-ийг тусгайлан гаргасан. Энэ төв Голомт банкны Төв салбарын зүүн талд хуучнаар Гутлын 22-р дэлгүүрийн байранд байрлаж байна. 2012.03.26-наас эхлэн ажлын өдрүүдэд 9.00-18.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд мэдээллийн төв ажиллаж байна. Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян 4-р сарын 30-ныг дуустал явагдана. Мэдээллийн төв дээр очин дэлгэрэнгүй мэдээлэл авч, аянд хамрагдах боломжтой . Мөн 8805-1995 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. -Голомт банкны ажилтан байхын давуу тал, бусад боломжуудын талаар ярицлагынхаа төгсгөлд сонсмоор байна? -Голомт банк нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчийн хувьд ажилтнуудынхаа өмнө хүлээх хариуцлагаа өндөр түвшинд хэрэгжүүлж, олон төсөл хөтөлбөрүүдийг тогтмол явуулдаг. Жишээлбэл, Тэтгэврийн Уугсан Сан, Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг бид Монголд анх удаа амжилттай хэрэгжүүлснээс гадна гүйцэтгэлээс хамаарсан цалин урамшуулал, өсөн дэвжих боломж, эвсэг хамт олон, төрөл бүрийн хөнгөлөлттэй зээл, гадаад дотоод сургалт зэрэг Голомт банкинд ажилласнаар бий болох боломжууд олон бий. -Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байр сууриа баталгаажуулж , Монголынхоо олон зуун иргэдийг ажлын байраар хангадаг танай банкны хамт олонд талархал илэрхийлье! -Баярлалаа. Өөртөө итгэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй хүн бүрийг Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд хамрагдаж, Голомт банкны гэр бүлд нэгдэхийг урьж байна.
Shuud.mn
Сонин хачин